АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

2022/12/08

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан.

Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулав.

Тус ажлын хэсэг өнөөдрөөс Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: АТГ-ын цахим хуудас



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/12/09

    Өмнөговь аймгийн дарга нар болон уурхайгаас шалгаад юу олж долоохгүй за их хуцаад байвал 273 тэрбум төгрөгөө эргүүлэн татана шүү Нүүрсний хулгайчид өгснөөс орон нутгийнхаа иргэддээ өгсөн дээр

    Хариулах
  • 213.87.129.147
    2022/12/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах