ТАНИЛЦ: Нүүрсний хулгайд холбогдон шалгагдаж байгаа компаниуд

2022/12/09

Нүүрсний хулгайг шалгах Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг мэдээлэл хийж байна. 

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Жагсагчид 3 шаардлага тавьж байгаа.
1-т: Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла
2-т: Бүгдэд нь 15 жилийн ял оноогоод хөрөнгийг нь хураа
3-т: Ковидын үеийн төсвийг ил болго

Уг шаардлагуудын дагуу мөрдөн шалгах ажиллагаа маш эрчимжсэн. Холбогдсон хүмүүсийн нэрсийг эхнээс нь зарлаад таслан сэргийлэх арга хэмжээ аваад явж байгаа. Гэвч ял өгөх, хөрөнгө хураах зэрэг шийдвэр нь цэвэр шүүх эрх мэдлийн асуудал. Харин ковидын үеийн төсвийг бүхэлд нь олон нийтэд болгохыг шадар сайд С.Амарсайханд даалгасан ЗГ-ын тогтоол гаргалаа

Эхний ээлжинд УЕП-оос өгсөн мэдээллийг хүргэе.  

  • "Азийн хишиг дэлгэрэх" ХХК,
  •  "Даглай шарга 88 транс" ХХК, 
  • "Даалингийн хишиг тээвэр" ХХК,
  •  "Ивээл сар транс" ХХК,
  •  "Хишигсайхан Ундрах" ХХК,
  •  Монгол Улсын иргэн н.Балдоржийн "Биш тэрэг транс" ХХК эдгээр компаниудад Авто тээврийн үндэсний төвөөс холбогдоа албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн. 

Нүүрс тээвэрлэлт явуулдаг

  •  "Итакар" ХХК, 
  • "Их хүрэн хар" ХХК, 
  • "Монборт" ХХК, 
  • "Тавантолгой Шинэ" ХХК, 
  • "Мөнхзориг транс" ХХК,
  •  "Эм би Эм," ХХК 
  • "Галбын түмэн хүлэг" компанид АТҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь шилжүүлсэн. 30 гаруй хүнд холбогдох хэрэгт АТҮТ-ийн албан тушаалтнууд улс хоорондын С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан гэдэг нь тогтоогдож, шүүхэд хэрэг нь шилжиж байна. Энэ бол нүүрс тээврийн хэргийн нэгээхэн хэсэг нь. 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.194
    2022/12/10

    nam dotor chin baigaad bna schuudee churdan neriin zarlaachee Nymbaatraa

    Хариулах
  • 213.142.96.212
    2022/12/10

    Jaraahai bariad 76 gaa barij chadahgui onigoo

    Хариулах
  • 213.87.156.82
    2022/12/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/12/09

    ene dungoj ehlel ni baidag baigaa shuu !

    Хариулах