Ж.Бат-Эрдэнэ: Миний бие нүүрсний хулгайн хэрэгтэй огт холбогдолгүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна

2022/12/09

УИХ-ын гигшүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийгөө нүүрсний хэрэгт холбоогүй гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. 

Тэрбээр,  Сонгогдсон тойрог Монгол Улс Булган аймгийн иргэн "Tserennadmid Darjaa" эгч маань "Нүүрсний хулгайн хэрэгт" холбогдолтой эсэхээ сонгогч иргэддээ албан ёсоор хэлэхийг шаардаж байна гэж ээ.

Жадамба овогтой Бат-Эрдэнэ миний бие нүүрсний хулгайн хэрэгтэй огт холбогдолгүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Миний бие эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улс эх орныхоо баялаг болон иргэдийнхээ боломжийг хулгайлахын эсрэг өдий хүртэл явж ирсэн. Цаашдаа ч энэ зарчмаасаа ухрахгүй. Дан ганц нүүрсний хулгай гэлтгүй ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалд орооцолдолгүй, хууль баримтлах, шударга байх тал дээр иргэд сонгогчдын дуу хоолой болон ажиллаж байна.

Миний бие УИХ-ын гишүүний хувьд иргэд, ААН-үүдээ дэмжих, тэднийг баялаг бүтээгч болгох, улсын баялгаас хүртэх бүхий л боломжоор хангахын төлөө төсөл, хөтөлбөр санаачлан өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгээ хэлье. Дашрамд хэлэхэд таны өмнө нь асууж байсан ЖДҮ дэмжих хүрээнд Булган аймагт байгуулагдсан сүүний үйлдвэр гурван жил тасралтгүй ажиллаж, 10 сумын малчдаас сүүгээ цуглуулан, үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж байна" гэв. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.168.242.62
    2022/12/10

    End hen ch ingej bichij chadna Ard tumen unendee itgehgui bna.Ih hurliin gishuud bugd uneheer ner tsever gar tsever yum bol hurungu orlogoo notlood bugd tolgoi daraalaad shalguulaad yavchih l daa.Tegj chadaj baigaad n ard tumen itgenee!!

    Хариулах
  • 192.82.80.165
    2022/12/10

    Яахаараа ганц нэг боломжийн гишүүн зөв зүйл ярихаар хачин хачин хүүхэн шуухан ярьдаг балайгууд вэ

    Хариулах
  • 103.229.121.138
    2022/12/10

    Нэг ч гэсэн хүн нүүрсний хулгайгаас ангид байгаад баярлаж байна.

    Хариулах
  • 213.87.156.82
    2022/12/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.85.241
    2022/12/09

    Сүнээгийн сайн өвөө байна шд

    Хариулах
  • 66.181.160.8
    2022/12/09

    Зөв methion хийгээд явчих!!!

    Хариулах