Засгийн газрын ээлжит бус хуралдзаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.
Тэрбээр, " Засгийн газрын шийдвэрээр ЭТТ ХК-ийн нүүрс борлуулсан бүх гэрээг ил болгож хэвлэл мэдээллийн байгууллагуудазд гаргаж өгөх гэж байна. Өнгөрсөн хугацаанд тээвэрлэлтэд 25,000 орчим тээврийн хэрэгсэл оролцсон. Эдгээрийн өмчлөгчдийг өнөөдөр ил болгоно.
Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж ЭТТ ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах шийдвэр гаргалаа. Дэлхийн топ аудитын компаниудыг сонгон шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн хөндлөнгийн аудит оруулна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.
Нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан гэх хоёр хэргийг нэгтгэж, шалгах ажиллагаа үргэлжлэхээр боллоо. 2017 оны тавдугаар сараас зургадугаар сарын хоорондох баримт бий. 2013 онд ийм төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байдаг. Эдгээрийг нэгтгэн шалгана гэсэн үг.
Бүртгэлгүй нүүрс нэвтрүүлэхэд үгсэн хуйвалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа учир Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарч байгаа.
ЭТТ ХК-ийг 12 гаруй жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийснийг нийт гэрээний дүнгээр тогтоогоод байна. Үүнээс худалдан авалтын ажиллагаа, оффтейк гэрээнүүд хэчнээн дүнд нь хийгдсэнийг дэлгэрэнгүй танилцуулна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.57
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах