УЕПГ: Нүүрс тээвэрлэлт төлбөртэй холбоотой хэргүүдэд ЯЛ ТОХИРОЛЦООГҮЙ

Х.Есү
2022/12/13

Өчигдөр цахим сүлжээгээр Прокурортой ял тохиролцож, нүүрсний хулгайн хэргийг Шүүх хүлээж авахаас татгалзаж, прокурорт буцаасан гэх утга бүхий мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд: 

"Прокурортой ял тохиролцож, хялбаршуулах журмаар шийдүүлэхээр хандсан "Нүүрсний" гэх хэргийг Шүүх хүлээж авахаас татгалзаж, прокурорт буцаажээ” гэсэн мэдээ нь ташаа мэдээлэл болно.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Дээрх хэргийг прокуророос ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.233
    2022/12/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.121.175
    2022/12/13

    Хулгайч би хулгай хийсэн гэж хэзээ ч хэлдэггүй юм.

    Хариулах