Д.Амарбаясгалан: Би Г.Ган-Очиртой уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй

2022/12/13

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өөрийн сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Иргэн Г. Ган-Очирын ор үндэслэлгүй мэдээлэлд тайлбар өгөх нь:

2022.12.12-ны өдөр жүжигчин У.Цогтбаяр, иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк live дээр надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна. 

1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.

2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн СЯ-ны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.

3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй.

Монгол Улсын Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, ЗГ-ын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэлээ. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.233
    2022/12/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 104.227.93.168
    2022/12/13

    Man-d ajilladag bsn hunii huwid helehed 12 ond Gan-Ochir gj hun bdaggui bsn bga shuu

    Хариулах
  • 45.57.200.208
    2022/12/13

    Минийхээр бол Ган-Очир хүний итгэл дааж чаддаггүй, урваж шарвасан хогийн гаруудын нэг байна. Явах болгондоо бичлэг хийдэг, хүний бөгс ухсан, хэрүүлч, заргач... За тэгээд хэлэх муу үг олдохгүй нь... Чин үнэнийг хэлэхэд олон улын шүүх дээр амжилт олохгүй байхаа... хахаха

    Хариулах
  • 23.250.93.81
    2022/12/13

    yaj ch bodson ulsiin tusuwuus ch ih mungu neg hunii dansaar orood garna gedeg bol hudlaa asuudal shdee. Ediin zasgiin medlegtei bj ene metiin hudal yumand awtaihgui bh heregtei

    Хариулах
  • 45.72.90.165
    2022/12/13

    9 Их наяд ₮ бол Хаанбанкны нийт активын 85% юм шдээ хүмүүс бас учиртай бурах хэрэгтэй шүү

    Хариулах
  • 104.227.93.194
    2022/12/13

    Ene Ganochir gj nuhur uuruu l bugs uhaj ywdag hudlaa yridag gar yum bishudee yaj ch bodson tiim zuil boloh undesgui sanagdah yum

    Хариулах
  • 198.154.91.203
    2022/12/13

    Заа болиоо нэг муу шалдан баньд хэдэн их наядаар нь авлаа жигшиг. Хаан банкных нь алдаа биз

    Хариулах
  • 202.179.25.44
    2022/12/13

    Бидний итгэж сонгосон хүмүүс дандаа худалч хулгай ч байсан юм уу итгэх арга алга харамсмаар байна

    Хариулах
  • 192.82.70.249
    2022/12/13

    Юу ч болоод байна даа манай монголчууд. Ямарч гэсэн нүүрс, төмөр замын хулгай л үнэн учраас улсын хөгжил, ард иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлсан нь бодит үнэн юм байна.

    Хариулах
  • 66.181.161.102
    2022/12/13

    Deeresee doosho bvgd zawaarcan hud sdnuud

    Хариулах