Өнөөдөр АТГ-аас “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-д холбогдон, шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарласан. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижирийг нүүрсний хулгайд холбогдсон хэмээсэн. Тэгвэл Ө.Шижир өөрийн цахим хуудсандаа тайлбар бичжээ.
Тэрбээр "Заа нүүрсчин болоодох лоо.
Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ.
Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.
Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.
Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе шүү...
Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.
Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна.
Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна.
Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
27.122.12.235
Жэнхо ч өөрийн гар хөл болсон хүмүүсийг түрүүлж явуулаад өөрөө үлдчихдэг башир аргатай хүн л дээ
Хариулах192.82.85.24
Энэ нэг хятад бацаан, түвд жонхуутайгаа монголоос зайл. Хулгайчид!!!
Хариулах49.0.137.164
Xa Xa tegeed Ganhuyagiin helsen 17 hun bugd l bi ch bish bi ch hulgaich bish geh ni oilgomjtoi yag batalgaatai bolgood hezee ymar ymar horongiig ni huraaj avah talaar jagsaalt gargasan ni deer gej boldoj b na
Хариулах213.87.151.233
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах192.82.77.64
Шоронгийн хадаас шөвгөр Өлзийгийн хүүхэд энэ хулгайч Жанхуугийг хамаг бузар бухнийг хамт хийсэн. Шорондоо орж жангаа гудар.
Хариулах66.181.161.94
Хоригдсон ганхуяг л хэлээд бгаа байхгүй юу ,, баттулгыг хэлчвэл аврөгдана гэж өлюодоо.ву ЭТТ үахирал өөрөө бүгдэд буруу эргүү
Хариулах