Өнөөдөр АТГ-аас Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой 17 хүний нэрийг зарласан. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаярын нэр багтсан байгаа юм. Тэгвэл Х.Мандахбаяр өөрийн цахим хуудсандаа нүүрсний хулгайд огт холбогдолгүй, Ерөнхий сайдын нүүрсний хулгайн тэмцлийг дэмжих болно гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр, "Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурьджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд сошл орчинд газар авсан. Үүнд хариулт өгье.
1.Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.
2.Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.
3.Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.
4.Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.
5.Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана.
Хуулийн хүрээнд тодорхой цаг хугацааны дараа эдгээртэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгоно. Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн. Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.
Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.77.86
МАН-ын томчуудын хулгайн хөрөнгөөр баярхаж сүржигнээд явдаг гэж харагддагийшдээ. Өөр юугаар баяжсаныг чинь чиний ярьснаар итгэх үү. Их ойворгон тавьтаргүй мангар бацаан.
Хариулах64.119.20.80
Хулгайч мөн бишийг чинь холбогдох хуулийн байгууллагууд тогтоочих байлгүй дээ, юундаа сандраад, гоншгиноод байгаа юм бэ
Хариулах64.119.29.144
gev genet l iim bayan khun garaad irsen sh dee...ard tumen khudlaa yarikhgui l dee...
Хариулах183.177.99.230
Өмнөговь аймгаас төрсөн мэргэшисэн хулгайч их наядтан Хархүүгийн Мандахбаяр бол үндэслэлгүй ихээр хөрөнгөжисөн этгээд Өмнөговийн нохой хүртэл андахгүй хэлнэ дээ хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлчийн анги төгссөн юу ч үгүй бацаан байсан даа
Хариулах66.181.182.241
Ene hund undsen yamar hurungu baisniig mgl chuud sain medne shte jhn chimeegui amaa medej yariach
Хариулах49.0.137.164
Chi bol jinhene Nuursnii HULGAICH sh dee !!! ATG Tagnuul hudlaa zarlaagui shuu !
Хариулах192.82.87.177
Бүхэл бүтэн Монгол улсын АТГ нүүрсний хулгайчаа гээд дэлхий даяар зарлачихаад байхад үгүй ээ гээд дайраад байдаг цайчихсан хулгайчуу гүй юу?
Хариулах64.119.19.249
Bitgii hudlaa yriad bai Holbootoi ni unen sh dee
Хариулах213.87.151.233
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах