Ц.Анандбазар: Би долдугаар ангидаа нүүрс гэртээ оруулж байснаа санаж байна. Тэрнээс хойш нүүрс хутгаж үзээгүй

Өчигдөр 19 цаг 35 минут

Өнөөдөр АТГ-аас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг нүүрсний хулгайн хэрэгт холбоо хамааралтай хэмээн зарласан.

Тэрбээр тухайн асуудлаар Зариг.мн сайтад өгсөн тайлбар мэдээлэлдээ "Өнөөдөр Монгол улсын нүүрсний хулгайн асуудал бол бүх хүний анхаарлын төвд орсон том асуудал болж байна. Нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсгийн нэг гишүүн нь би байгаа юм. Ажлын хэсэг ажлаа хийж дуусаагүй байхад ийм сөрөг пиар цацаж байгаа нь ажлын хэсгийг ажиллуулахгүй гэсэн нүүрсний хулгайч нарын ажил байна гэж бид үзэж байна. Миний бие нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Нэг ширхэг уурхайн лиценз байхгүй. 

Өнөөдөр Монголын ард түмний боломжийг хулгайлсан нүүрсний хулгайч нар амь тавих дөхөөд огт оролцдоггүй гишүүдийн нэрийг оруулж энэ хулгайгаа алга болгох гэж оролдож байна гэж бодож байна. 

Би долдугаар ангидаа нүүрс гэртээ оруулж байснаа санаж байна. Тэрнээс хойш нүүрс хутгаж үзээгүй . Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэнэ гэдэг бол өөрсдийнхөө мөрийг баллуурдах гэж байгаа ийм л ажил байгаа юм. 

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ хулгайч нар зам мөрөө баллахын тулд ийм арга хэрэглэж үүнийг нь АТГ маш хөнгөн хуумгай мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Юм бүхэнд нэрийг маань оруулдаг боллоо, бүрэн эрхээсээ түдгэлзээд ч хамаагүй шалгуулж, нотолно" гэлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    7 цагийн өмнө

    Эрхэм гишүүн өөрийгөө бариад өгчих лөө би 7 ангиасаа эхлээд нүүрс хулгай хийж эхэлсэн гэнэ пээ

    Хариулах
  • 192.82.68.91
    18 цагийн өмнө

    Лав хуулийхан ор үндэсгүй та нарын нэрсийг зүгээр л дэмий зарлахгүй л байх шүү я ар нэгэн но бна даа сайн бод бод хууль бус зүйлээ сайн бод хэзээч баригдахгүй азаартахгүй гэсэн хууль бус гэрээнүүдээ нягтал нягтал хууль нүдтэй чихтэй шүү дээ нотой асуудал бна даа та хэдэд

    Хариулах
  • 98.169.34.70
    Өчигдөр

    Medrel hulgaich uu yariad bnaa

    Хариулах
  • 213.87.151.233
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах