​ АН-ынхан НҮҮРСНИЙ “ХУЛГАЙЧ”-аа ӨМӨӨРӨВ

2022/12/15

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болж байна. Энэ чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, ялын бодлогыг чангаруулах, хөөн хэлэлцэх хугацаа, хөнгөвчилсөн байдал гэх мэт зүйл заалтаар ял завшиж, хариуцлагаас мултардаг байдлыг таслан зогсоохоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Гэтэл энэ хуралдаанд АН-ынхан оролцохоос татгалзаж чуулганыг орхин гарлаа. Тэдний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон “Ажнайн” гэх тодотголтой УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нарыгаа эцсээ хүртэл өмгөөлж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэхэд “Юм л бол сөрөг хүчин рүүгээ дайрдаг. Төмөр замын нарийн царигийг тавиагүйгээс болж алдагдсан боломж тэд гэж ярьж байна” хэмээн Х.Баттулгыг өмгөөлөв. Тэгвэл О.Цогтгэрэл гишүүн “Жинхэнэ хулгайч нь сугарч үлдэж байна” хэмээн Д.Бат-Эрдэнийг хамгаалж байх юм. АН-ын хамгийн мөнгөлөг, бийлэгжүү гишүүдийн нэг Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Таван толгой транс” компани орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн 49 хувийг эзэмшдэг. 51 хувийг орон нутаг эзэмшдэг нэртэй ч хөшигний ард Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхшээлдээ оруулсныг монголчууд мэднэ. Нэг ёсондоо жижиг “Таван толгой” улсынх биш Д.Бат-Эрдэнийх л гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь орон нутгийн жижиг “Таван толгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Яг энэ огтлолцол дээр нүүрсэн мөргөцөг бий. Энэ нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан, хохирол нь 20 сая ам.доллар, олборлогч нь орон нутгийн жижиг “Таван толгой” компани болох нь тогтоогдоод байгаа. Гэвч АН-ынхан Д.Бат-Эрдэнийг хамгаалахаар бүгд сандран гүйлдэж байна. АН-ынхны хувьд нүүрсний хулгайтай тэмцэж хэзээ ч чадахгүй, харин ч хамгийн том хулгайч нарыг хамгаалж үлдэх нь тодорхой болов.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2022/12/16

    AN ch bai MAN ch zaad ezniig ni IL bolgoo !!!!

    Хариулах
  • 213.87.158.114
    2022/12/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.182.241
    2022/12/16

    Mglchuud tavantolgoigoo avtsgaaya

    Хариулах
  • 66.181.182.184
    2022/12/15

    Ажнай гэдгийг монгол даяараа мэднэ АН -хан юм болгонд нахал эргүү шинж гаргадаг сонин хүмүүс дээ

    Хариулах