Ш.Раднаасэд: Авлигачид бэлэн мөнгөө угааж дийлэхгүй болчхоод алтан гулдмай болгож хадгалж байна

Х.Есү
2022/12/16

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийг хэлэлцэж буй. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: "Дахин дахин их хурлын гишүүн болохынхоо төлөө энэ хүмүүс чинь үхэн үхтлээ явна биз дээ. Ял шийтгэл авахгүйн төлөө, гэмт хэрэг хийчихсэн, хэдэн тэрбумаар нь хийчихсэн юм чинь. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчхоод алтаар авч хурааж байна гэж байна. Худлаа биш шүү энэ. Бэлэн мөнгөө угааж дийлэхгүй болчхоод алтан гулдмай болгож хадгалж байна. Энэ хуулийнхан дунд явагдаж байгаа л яриа шүү дээ. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ. Энэ хүмүүсээ гаргаж ирж чадахгүй байж, энэ хуулиа чангалж байна. Энэ гэр доторх хулганы нүхээ бөглөж байна гэж битгий ярь. ББСБ-ууд дээр явж байгаа мөнгө угааж байгаа хэргүүдээ үз л дээ та нар. Хэний хэдэн төгрөг хаана угаагдаад явж байгааг бүгд мэдэж байгаа та нар.

Одоо боль оо ингэж авлигатай тэмцэхгүй. Нэг хэсэг нь хуулиар өөрсдийгөө хамгаалуулсан албан тушаалтнууд, нөгөө хэсэг нь гудамжинд авлигатай тэмцэнэ гээд явна гэж байхгүй. Өнөөдөр бид үүнийг цэгцэлж авахгүй бол 20 жилийн дараа тусгай хуулиар нь энэ авлигачидтай тэмцэж чадахгүй. Цусаар уйлаад ч чадахгүй. Баян хоосны ялгаа чинь туйлдаа хүрнэ. Тэр цагт Энэтхэг шиг кастын систем рүү өөрөө орно" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.57
    2022/12/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах