15 иргэнийг гарган амь, насыг хамгаалжээ

Х.Есү
2022/12/16

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто тауны орон сууцанд өнөөдөр гал гарчээ.

ОБЕГ:  "Тус хотхоны дугаар байрны зургаадугаар давхарт гал гарч, агааржуулалтын хоолойгоор дамжин бусад давхар руу утаажилт үүссэн байна.

Аврагчид утаажилтын бүсээс 15 иргэнийг гарган амь, насыг хамгааллаа. Гал гарсан дуудлага 10:21 цагт ирж, 11:26 цагт бүрэн унтраасан" гэлээ. 

Орон сууцанд цахилгааны хэрэгслээ унтраахгүй мартах, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах зэрэг шалтгаанаас гал түймэр гардаг. 

Гал ганцхан хормын дотор хэзээ ч нөхөж баршгүй хагацал, гай гамшгийг авчирдаг гэдгийг санаж, галын аюулаас сэрэмжлэхийг тус байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.57
    2022/12/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах