Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн орчинд ШТС байх ёсгүй

Х.Есү
2022/12/19

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан сургууль, цэцэрлэгийн орчинд Шатахуун Түгээх Станц байх ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Сургууль, цэцэрлэгийн орчинд ШТС байх ёсгүй...!!! 

БЗД-ийн 14-р сургуультай тулгаж барьсан бензин колонк. Энэ бол тоглоом биш, аюултай бүс. ШТС дор хаяж 500 метр ямар нэг объектоос хол байх ёстой. Сургууль, цэцэрлэгээс бүр хол байх ёстой. Газар олголт, зөвшөөрөл олгодог нь ч тэр, бизнес хийж байгаа нь ч тэр хүүхдүүдэд ээлтэй, хаана юу барихаа бодмоор байна шүү. Ийм газруудаа нэгтгээд цэгцлэх ёстой. Саяхан бүх сургууль, цэцэрлэгийн газрын тооллогыг хийж, хил хязгаарыг нь тогтоолгож, баталгаажуулсан. Цаашид сургууль, цэцэрлэгийн ойролцоо байгаа ШТС-ын жагсаалтыг гаргаж, цэгцлэх ёстой." гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.215
    2022/12/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.89.203
    2022/12/19

    117-р сургууль 200-с 300м зайд 2-р зэрэгцээ байдаг шүү нээрэй үнэхээр аюултай сургууль цэцэрлэгт ойр штс-уудыг буулгах шаардалгатай гэж бодож байна

    Хариулах