С.Ганбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-г хувьчлах гэж байна. Үүнийг зогсооё

Х.Есү
2022/12/22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. 

С.Ганбаатар: "Бас нэгэн том хулгайг зогсоох хэрэг гарлаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-г хувьчлах гэж байна. Үүнийг зогсооё. Уул уурхайн биржийн тухай хуулийг дагалдаж орж ирж байгаа монгол улсын их хурлын тогтоолын төсөл дээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-гн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх гэсэн заалт ороод ирсэн байна. Энэ Ч.Сайханбилэгийн засгийн газар ГОК-н 49 хувийг хувьчлах гэж оролдоод бөөрөө гаргуулсан. Одоо МАН-ынхан та нар энийг хийснээрээ бүрэн үхэлд хүрнэ. Хэдий сөрөг хүчин ч гэсэндээ ийм байж болохгүй гэдгийг сануулж анхааруулж зогсоохыг уриалж байна. 

Төр өнөөдөр өмчийн эрхэнд халдаж байна. Монголын ард түмнээс өмчийг нь хулгайлах ёсгүй. Энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй байхыг хүсэж байна." 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.202
    2022/12/23

    Ганбаатар гишүүнд итгэж болно. Тэр чухал асуудлаар шүгэл үлээж байна

    Хариулах
  • 103.26.195.26
    2022/12/23

    Ганбаатар гишүүн яагаал ард иргэд чинь арьаад хоног жагсаж байхал ямар ч дуу хоолой байхгүй бнаа. Та өөрөө бүүр суулт хийж бхдаа айлын хүүг дайчилжл бсн. Яагад таг болов

    Хариулах
  • 213.87.133.51
    2022/12/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.121.175
    2022/12/22

    Хулгайч нар хулгайн мөнгөөрөө худалдаад авна шүү тэрний оронд нийт 3 сая иргэндээ хувьцаа болгож тэнцүү тарааж эзэмшүүл.

    Хариулах