Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгав

Х.Есү
2022/12/27

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна.

Энэ явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчил нийтлэг илэрчээ.

Улмаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн, хаяг шошгын зөрчилтэй 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татуулсан байна.

Урьдчилан сэргийлэх шалгалтад 815 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж илэрсэн зөрчил, дутагдлын 58.5 хувийг газар дээр нь арилгуулж, 974 зөвлөмж хүргүүлжээ.

Мөн хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хоол хүнснээс шалтгаалсан болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 566 хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, худалдаа үйлчилгээ эрхлэгч 1,070 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

 Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.124
    2022/12/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах