ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Г, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б нарт хилийн хориг тавьлаа

2022/12/28

Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан, мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан нэр бүхий 2 хүнд хилийн хориг тавиулжээ. 

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г,  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.136
    2022/12/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах