Өнөөдөр өглөөний байдлаар /08 цаг 15 минут/ Баянхошуу орчимд агаарын чанар их бохирдолтой буюу тод ягаан өнгийн түвшинд байна.
Энэ түвшинд удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж болно. Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Толгойт, МҮОНРТ, Дамбадаржаа гэсэн байршлуудад агаарын чанар бохирдолтой буюу улаан түвшинд байна.
Улаан түвшин: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ. Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Нисэх, 100 айл, 1-р хороолол, Хайлааст, Шархад гэсэн байршлуудад агаарын чанар улбар шар түвшинд буюу бага бохирдолтой байна.
Улбар шар түвшин: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө. Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.
Баруун 4 зам, Бөхийн өргөө, 5 буудал, Налайх, Эрдэнэт хаягдлын сан гэсэн байршлуудад агаарын чанар хэвийн буюу шар түвшинд байна.
Шар түвшин: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Энэ түвшинд хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.
Харин Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Богд хааны ордон музей, Эрдэнэт 2-р цэцэрлэг гэсэн байршлуудад агаарын чанар цэвэр буюу ногоон түвшинд байна.
Ногоон түвшин: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.122
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах