EAC токен Coinhub бирж дээр арилжаалагдахаар боллоо

2023/01/02

Ehlel, Amjilt компаниудын хамтран гаргаж буй #EAC койн Монгол улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсаны дараа 2дахь зах зээлийн арилжаанд анхлан гарч буй койн юм.

Тус Токены хувьд BEP20 протокол дээр суурилсан Эхлэл брэндийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд бүрэн хэрэглэх боломжтой мөн Амжилт компанийн Сургууль , цэцэрлэг , академи бусад үйлчилгээнд мөн адил хувь тооцуулан ашиглах боломжтойгоороо давуу талтай бөгөөд 2 дахь арилжаанд 0.01төгрөг буюу ердөө 1 мөнгөөс эхлэн гарах гэдгээрээ давуу талтай ба Олон тооны банкнуудын IPO давхацсан энэ үед гарч буй нь хоёр компани койндоо итгэлтэй байгааг мөн харуулж байна. 

Тус койн Монголын Томоохон Крипто Биржүүдийн нэг Койнхаб бирж дээр гархаар болсон тухай тус биржийн албан ёсны хуудсанд нийтэлсэн байна. Олон улсын шинжээчид Крипто өвөл дуусаж байх магадлалтайг сануулж буй бөгөөд Крипто зах зээл иргэн сэргэж буй дүр зургууд харагдсаар байна.

 Манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Мөн манай хойд хөрш Виртуал хөрөнгийг хэрэглээнд зөвшөөрөх хууль батлах магадлалтай тухай мэдээлэл гарч эхэлсэн ба Олон улсад виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрөх түүнийг дагасан хууль тогтоомжууд ар араасаа гарсаар байна.

Эхлэл Амжилт компанийн хамтран гаргаж буй тус койн 2023 оны 01-р сарын 12 нд Хоёр дахь зах зээлд гархад бэлэн болсон ба Койн сонирхогчид, виртуал хөрөнгийн арилжаанд оролцож туршлага хуримтлуулсан трэйдерүүд хоног тоолон хүлээж буй гэнэ. 

Мөн одоогоор Ард койноос өөр бараа бүтээгдхүүний худалдан авалтад хувь тэнцүүлэн хэрэглээнд нэвтэрсэн койн байхгүй бөгөөд Монголын Биткойн гэгддэг Ард койны араас хэрэглээнд нэвтэрсэн 2 дахь койн болж буй бөгөөд одоогоор Ард койны ханш бирж дээр 20 - 24 төгрөгтэй тэнцэж байгаа бол Эхлэл Амжилт койн /EAC coin/ 0.01 төгрөгөөр гарж байгаа юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.161.242.177
    2023/01/03

    Huuh Mongoliin IT salbartaa terguulegch company uudiin coin geed bsn n ingeed garahaar bolj bnu , bodit hurungu heregleetei geheer nileen davgui sanagdaj bn shu , Mongol uildwerlelee demjeed awnaaa.

    Хариулах
  • 213.87.153.122
    2023/01/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.70.37.236
    2023/01/02

    Дэмжиж байна. Эхлэлийн койныг бол авна шүү

    Хариулах