АТҮТ: Сүүлийн 5 жил үзлэгт оруулаагүй автомашиныг бүртгэлээс хасна

2023/01/02

Сүүлийн таван жил үзлэгт оруулаагүй 162 мянган автомашин байгаа аж. Эдгээр автомашиныг бүртгэлээс хасах ажил эхэлж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Мэдээлэлд “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэжээ.

Та бүхэн дээрх жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн мэдээллийг www.transdep.mn цахим хуудсанд хандан шалгах боломжтой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.122
    2023/01/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах