Г.Ялалт: Цэргийн зарлан аваад ирээгүй, бүртгэлд хамрагдаагүй иргэдийг торгоно

2023/01/03

НЗДТГ-ын Цэргийн штабаас 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. 

Цэргийн штабын дарга Г.Ялалт:  “Батлан хамгаалах яам, Монгол Улсын засгийн газраас цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах мөнгөн дүнг сүүлийн хоёр жилд нэмэгдүүлээгүй. Иргэдийн ажил, амьдрал, цар тахалтай холбогдуулан 2020 оных хэвээрээ байгаа.

Өнгөрсөн хоёр жилд цэрэг татлагын зарлан дуудах хуудас аваад ирээгүй, цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг торгож, хариуцлага тооцоогүй. Энэ жилээс хариуцлага тооцож эхэлнэ. 

Өнгөрсөн жилүүдэд цахимаар бүртгэдэггүй байсан болохоор хөдөө, гадаадад байгаа зэрэг бусад олон шалтгаантай иргэд цэргийн бүртгэл хийлгэж чадахгүйгээр торгуулж, хариуцлага тооцуулах тоон хэмжээ өндөр байсан. Харин цахимаар бүртгүүлдэг болсноор энэ тоон бүртгэл буурсан” гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.156
    2023/01/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах