Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулж, хариуцлага тооцох уу

2023/01/04

Дөнгөж төрсөн нярай, углааштай ээж төр эргүүлж, засгийн газар огцруулж байсан түүх саяхан.

Сануулахад цар тахлын хөл хориотой үеэр ковидийн халдвар авсан эхийг ХӨСҮТ-рүү зөөвөрлөх явцад, дөнгөж амаржсан эхийг хөхөө өвлийн хүйтэнд углааштай гаргаснаас болж, иргэд нь талбай дээр жагсаж, У.Хүрэлсүхийн засгийн газар огцорч байлаа. Тэгвэл энэ удаад өмнөхтэй тун төстэй үйл явдал болж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. 

Төр засаг нь монголын үрс маш олон болтугай хэмээн уриалдаг ч бодит байдал дээр -30 хэмийн хүйтэнд эмнэлэгтээ орж чадалгүй гадаа нь амаржсан нь зүгээр ч нэг асуудал биш юм. Монголын хамгийн том төрөх эмнэлгийн гадна гудамжинд бохир машинд асар их эрсдэлд дунд нярайлсан. Улмаар уг асуудал олон нийтийг цочроож, араас нь эрүүл мэндийн салбарт бугшсан хүртээмжгүй, хүнд сурталтай байдал зэрэг олон асуудал хөндөгдөж, өөрт тохиолдсон кэйс жишээгээ олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. 

Эрүүл мэндийн тогтолцоо уруугаа харчихсан гэдгийг иргэд нь ч төр засгийн удирдлагууд ч шат шатандаа хэлж байгаа. Монгол улсын иргэн нь эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авч чаддаггүй, хүнд сурталтай, буух эзэнгүй буцах хаяггүй, урт дараалал,ууртай эмч ажилчидтай гээд дурдаад байвал дуусахгүй. 

Өдгөө цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Өргөө" амаржих газрын удирдлагууд болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ Эрүүл мэндийн сайд төрөх эмнэгийн асуудалд маш хариуцлагагүй гүлдгэр хандаж ирсэн. Мөн өнөөдөр бүх төрлийн өвчлөл гаарч эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон, эмчилгээ үйлчилгээ муу байгаа зэрэг олон шалтгаантай. 

"Өргөө" амаржих газарт өөрийн хүнээ тавихаар чичирч ирсэн нь ийнхүү энэ эмнэлгийг өнөөдрийг хүртэл удирдлагагүй байлгаж ирэв. Эрүүл мэндийн салбар ёроолдоо хүртэл унасан ийм цаг үед салбарын сайд нь дахиад л арьсаа хамгаалаад бусдын араар нуугдаад үлдэх үү, Засгийн газар монголын төр түүнд хариуцлага тооцох уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.246
    2023/01/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 87.147.158.23
    2023/01/05

    Огцрох ёстой ажлын хариуцлага гэж баймаар байна

    Хариулах
  • 49.237.41.144
    2023/01/04

    Хүн машинд төрсөний төлөө сайдыг огцруулна гэх шиг хүмүүс хэтэрхий даварсан эрхлэх юм. Хаа ч төрж болох,өвчин биш жам ёсны зүйлийг төр засагт наагаад болиоч

    Хариулах
  • 192.82.70.87
    2023/01/04

    zuv.mn.Яагаад огцрох гэж харин ч эмч хүн учраас асуудлыг мэргэжлийн ажилтнуудаа хамгаалсан бна.Энэ одоо сошиалаар ажил хийхээ болимоор бна.Гэхдээ зарим эмч эмнэлэг хүнд сурталтайг үгүйсгэхгүй

    Хариулах
  • 64.119.23.133
    2023/01/04

    хариучлагаа ар гэр тэр эцэг анхбаяр үүрнэ.бусдыг бүү доромжил.

    Хариулах
  • 139.5.216.168
    2023/01/04

    Ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Хариуцлагыг шат шатандаа тооцдог байх нь зөв шүү. Төрөх эмнэлгийн удирдлага хариуцлагаа бүрэн үүрэх нь зөв. Сайд нь тэр төрөх эмнэлгээс гадна салбарын бодлогоо барьж ажиллаж байгаа байх. Ер нь аль ч сайд тийм байх. Хэн ямар цэг дээр ажиллаж байна, түүнийхээ бүх асуудлыг бүрэн хариуцдаг болохгүй бол юм л бол төр, засаг гэж болохгүй. Төр засгийн шийдэх асуудалд алдаа гарвал шүүмжилж засуулах нь зөв. Хүн бүр ажилдаа эзэн байхыг л шаардацгаая!

    Хариулах
  • 192.82.78.237
    2023/01/04

    eniig zailuul abgaig ni shalga

    Хариулах
  • 202.9.47.22
    2023/01/04

    Энэ заваан дамчин огцроогүй л байгаамуу?

    Хариулах
  • 202.179.24.62
    2023/01/04

    С,Энхболд сайдыг огцруулах ёстой тэр нөхрөөс болж сэтгэцийн өвчтэй хүмүүс эмлэгээс 28 хоноод эдгэхгүй өвчтэй хэвээр гаргаж байна энэ шийдвэр бол Энхболд сайдын хөрөнгө мөнгө хэмнэх шийдвэр гэсэн үүнээс болж өвчтний ар гэр маш хүнд аймшигын байдалтай байна сэтгэцийн өвчин бол 28 хоногт эдгэдэг өвчин биш урд н бүрэн эдгэсэний дараа эмлэгээс гаргадаг байсан шүү

    Хариулах