Нуурын мөс цөмөрч зорчиж явсан нэг хүн нас барсан осол гарчээ.
Тодруулбал,Энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цаг 24 минутад Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 4 дүгээр баг, Сантын даваа гэх газарт “Нуурын мөсөн дээгүүр автомашинтай явж байхад мөс цөмөрч автомашин живж, зорчиж явсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад иргэн “Э” нь УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч, зорчиж явсан 49 настай, эрэгтэй “Э” гэгч нь автомашинтайгаа живж нас барсан, хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй “Т” болон жолооч 50 настай, эрэгтэй “Э” нар нуурын уснаас гарсан, биеийн байдал хэвийн байна. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч, зорчигч та бүхэн гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.246
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.9.40.15
Сантийн даваа ленчинлхүмбэ сумынх биш ханх цагаанүүр хоёрын хооронд бдг
Хариулах