Өнгөрсөн оны зургаадугаар сард ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийж, 250 мянган доллар олдсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.
Тэрбээр "Болоод байгаа асуудалд тайлбар өгье өө. Манай хүн ХонгКонгийн биржийн нээлттэй ХК-ийн Монгол дахь салбарын гүйцэтгэх удирдлагаар ажилладаг. Эх үүсвэр тодорхой, миний ХОМ-т туссан, татвар төлсөн, хувийн бизнесийн эргэлтийн мөнгө /яриад байгаа шиг 250 мянган доллар биш/ бсан, гэмт хэргийн үндэслэлгүй нь тогтоогдсон.
Би авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол хууль хүчний байгууллага хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцох нь тодорхой. Өнөөдрийг хүртэл миний бие төрийн албанд зүтгэхдээ ёс зүйн хэм хэмжээг сахиж, авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаргаагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг.
Намайг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдох гэж байна гэсэн ярианы хүрээнд уг асуудлыг сөхөж, өнөөдөр сэтгүүлчид асуулт асуухад нь “Тийм их мөнгө байгаагүй ээ..” гэсэн утгаар хэлснийг маань “250 мянган ам.доллар бол их мөнгө биш” гэсэн утгаар гуйвуулан мэдээлж буйд харамсаж байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
Мань хүнд 250 мянган ам доллар бол юу биш гэж сайхархаж байна лээ Үнэхээр ширэлцэн гар байна даа эхнэр бид хоёр цуглуулсан гэх шиг нэг болохоор бизнесийн мөнгө гээд л
Хариулах213.87.148.127
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах