Баян-Өлгий аймагт хойлог шувуу тээвэрлэж явсан иргэнийг илрүүлжээ

Х.Есү
2023/01/06

Нэгдүгээр сарын 4-ний 17:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Хойлог шувуу тээвэрлэж явж байна” гэх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Энэ дагуу Баян-Өлгий аймгийн цагдаагийн алба хаагчид шалгахад тус аймагт оршин суух хаягтай, 35 настай эрэгтэй ховор амьтны жагсаалтад орсон хойлог шувууг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.127
    2023/01/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.22.37
    2023/01/06

    Бид байгалиа хамгаалах ёстой Ганц шувуу хямд гэж бодож болохгүй энэ шувуу маш их ховордож байгаа амьтан Хүн байгалийн амьтан 2 зохицолдож байх ёстой байгалиа устгаад байвал хэцүүхэн л юм болно

    Хариулах
  • 66.181.161.105
    2023/01/06

    Заа нэг шувуу л агнаад биз үнэлгээ нь шалихгүй шүү дээ Цаана чинь хэдэн их надаар яригдах нүүрсний хулгай нефть самар газрын гээд хууль бус юм их бна түүнтэй тэмц Тарвага хойлогхон яршиг л бнаа

    Хариулах