Их хэмжээний архинд хуурамч акц нааж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

2023/01/06

Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, Нийслэлд худалдан борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал иргэн А нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ. Шалгалтаар импортын 9,800 орчим архи, виски, мөн тийм хэмжээний хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.127
    2023/01/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах