“Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн 11 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өглөө

2023/01/06

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа сүүлийн хагас жилийн дотор нийт 17 ШИРХЭГ хог тээврийн автомашиныг хүлээлгэн өгсөн.

Шинэ оны эхэнд буюу өнөөдөр /2023.01.06/ БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай Hyundai HD78 маркийн ДОЛООН АВТОМАШИН, Hyundai HD170 маркийн ДӨРВӨН АВТОМАШИН буюу нийт хог тээврийн 11 ШИРХЭГ автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 8тн хог шахаж ачих үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн ДӨРВӨН КАМАЗ маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бол 2022 онд 5тн хог шахаж ачих үйлдэлтэй БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai HD78 маркийн ЗУРГААН АВТОМАШИН, ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу өвлийн улиралд цас мөс цэвэрлэх, давс бодис цацдаг, зуны улиралд талбайн усалгаа, зам талбайн цэвэрлэгээ хийдэг хосолмол үйлдэлтэй ХОЁР АВТОМАШИН тус тус шийдвэрлэн өгсөн.
ТОДРУУЛБАЛ:
2021-2023 онд хог тээврийн 21, ТУСГАЙ зориулалтын буюу зам цэвэрлэгээ, усалгааны 2 авто машин зэрэг нийт 23 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгч ПАРК ШИНЭЧЛЭЛТ хийлээ.
2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг бүрэн шинэчилж, парк шинэчлэлийг ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ хэмээн дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН жолооч нарт шинэ автомашинуудын түлхүүрийг гардуулан өглөө.
ХОГГҮЙ ХАН-УУЛ- ЭКО ДҮҮРЭГ
   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.153
    2023/01/10

    Хануулд бүгдийг өгөөд байхдаа яадгийн бусад дүүрэг нь яахын хогтойгоо л байж байх уу?

    Хариулах
  • 192.82.91.217
    2023/01/09

    21=р зуунд хог шороо яриад л байх юм.яаж хөгжинөдөө

    Хариулах
  • 213.87.148.127
    2023/01/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 43.242.243.23
    2023/01/06

    Овоодоо ингээд ажлаа хийгээд байвал зүгээрдээ

    Хариулах