Нохойд хазуулсан иргэдэд галзуугийн вакцин хийх ёстой байсан ч Сүрьеэгийн вакцин хийсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.
Тэрбээр,
Юуны өмнө та бүхнээсээ уучлалт хүсье. 2023 оны 1 сарын 5-ны 13 цагийн байдлаар Эрүүл мэндийн яаманд Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан нэр бүхий 9 иргэнд галзуугийн вакцин хийж байна гээд андуурсан уу ажилдаа хайнга хандсан уу Сүрьеэгийн вакцин хийсэн байна. Иргэдийн эрүүл мэндэд аюул учруулахуйц ийм явдал болсонд харамсаж ард түмнээсээ уучлалт хүсэж байна.
Энэ Сүрьеэгийн вакциныг 3 иргэнд 3 удаагийн давтамжтай хийсэн байна. Нэг иргэнд Сүрьеэгийн вакцин хийгдэх хэмжээг 30 дахин нэмэгдүүлэн хийсэн гэсэн үг. 4 хүнд 2 удаагийн Сүрьеэгийн вакцин хийгдсэн гэсэн мэдээлэл байна.
2 хүнд нэг удаагийн Сүрьеэгийн вакцин хийсэн байна. Эдгээр хүмүүс нэг нохойд хазуулаагүй. Цаг хугацааны хувьд ч өөр. Долоон нохойд хазуулсан. Тэгэхээр сүрьеэгийн вакциныг андуурч хийсэн гэж үзэхэд эрсдэлтэй.
Би эмч нарыг 8-56 насны иргэдэд андуурч вакцин тарьсан гэж бодохгүй байна. Учир нь энэ бол нэг удаагийн үйлдэл биш, арванхоёрдугаар сарын 5-наас 26-ны өдрүүдэд болсон процесс. Энэ бол иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Эдгээр сүрьеэгийн вакцин тариулсан эдгээр хүмүүс нь сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлалтай болж байгаа юм.
Андуурсан биш мэргэжлийн алдаа, эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай. Эрүүгийн цагдаагийн албанд сайдын хувиар хандаж байгаа. Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл гаргасанд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.127
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах