С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ

2023/01/09

Өнгөрөгч долоо хоногт Эрүүгийн цагдаагийн албанаас “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь орон сууц, оффист нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ хурааж авсан юм. 

Улмаар УЕПГ-аас яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг "Нийслэлийн прокурорын газраас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус өдрийн 14 цаг 30 минутын орчимд Мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16.00 цагт хүргүүлсэн. Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17.20 цагт орж ирж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан" гэсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр/2022.01.09/ түүнийг цагдах хорих эсэхийг шүүх хянан хэлэлцэж нэг сарын хугацаанд цагдах хорих шийдвэр гаргалаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.157
    2023/01/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах