Завхан голын мөс цөмөрч нэг иргэн машинтайгаа суусан байсныг татан гаргажээ

2023/01/11

Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн  “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 35 км/-т суудлын автомашин голын мөс цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 01:06 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Улиастай сумаас Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Пикап” загварын суудлын автомашин /1 зорчигтой/ Завхан голын мөс цөмөрч суусан байсныг 1 цаг 20 минут ажиллаж татан гаргасан гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.157
    2023/01/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.88.244
    2023/01/11

    яасан цөмөрч .живж ханадаггүй гарууд вэ.аврагч нар хүн шиг амрах эрхтэй гэдгийг үлдсэн тэд нар мэдсүгэй

    Хариулах