Ч.Хүрэлбаатараар хэлд орж Б.Пүрэвдоржоор зориг орсон "согтуу гишүүн" Э.Бат-Амгалан

2023/01/11

УИХ 76 гишүүнтэй, ил гардаг хэдийгээ эс тооцвол иргэд олон нийт дийлэнх олонхыг нь танихгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан бол олон нийтэд төдийлөн танигдаж чадаагүй гишүүдийн нэг бөгөөд улс төрийн хүрээнд "Ч.Хүрэлбаатар" хэмээн "хэлд орсон гишүүн" гэгддэг. Харин өчигдөр /2022.01.10/ Э.Бат-Амгалан гишүүн гэнэтхэн л олон нийтийн анхааралд өртөж, дургүйцлийг нь хүргээд эхэллээ. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан согтуурсан үедээ Б.Пүрэвдорж гишүүнтэй маргасан гэх мэдээлэл гарав.

Энэ талаар time.mn сайтад "УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Б.ПҮРЭВДОРЖОО ЧАМАЙГ АЛНА АА, ГАРААД ИР ЧИ. Өнөөдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Пүрэвдорж гишүүнийг ийнхүү заналхийлжээ. Байнгын хорооны хуралдааныг сурвалжилж байсан сэтгүүлчдийн хэлснээр Э.Бат-Амгалан гишүүнийг согтуу байсан гэж гэрчилж байна. Төрийн ордонд согтуугаар танхайрч, бусдыг заналхийлсэн нь гишүүний ёс зүйг ноцтой зөрчил гэж үзэж эгүүлэн татах үндэслэл болно гэж эх сурвалж тайлбарлаж байна. ‘Агсам’ тавьсан гишүүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дагуулан гарчээ." гэжээ.

Төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хүн төрийн ордонд согтуурсан үедээ "агсам" тавьж, бусдыг заналхийлсэн нь УИХ-ын гишүүний хувьд байж боломгүй ёс зүйн асуудал болж буй. Төрийн ордонд "агсам" тавьсан эрхэм гишүүн Э.Бат-Амгаланд хариуцлагын асуудал яригдах нь ч зүй ёсны хэрэг биз.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.157
    2023/01/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.75.78
    2023/01/11

    МАН-ын Улсын их хулгайч нар даварч байна шүү.Ийм асуудалд ямар арга хэмжээ авахыг хүлээж байна.Бусад оронд бол шууд ард олноосоо уучилалт гуйгаад огцордог.Манай улсад яахыг нь харзаяа.

    Хариулах
  • 103.242.47.42
    2023/01/11

    төрийн ордон архичид янханууд нүүрсний болон ждү банк хулгайч нараар дүүрсэн эх орноо худалдаж идсэн хог шаараар дүүрсэн байшин юм. тэр чигээр нь шорон болгох хэрэгтэй дотор нь байгаа хүмүүс эхний хоригдол нь болог

    Хариулах
  • 66.181.169.90
    2023/01/11

    Сургууль цэцэрлэгт архи уусан бол.өдөрт нь халдаг гэсэн энэ согтууг.яах бол харна аа

    Хариулах