Б.Жавхлан: 1,072 хувьцааны ногдол ашгийг таван сард иргэдэд хуваарилахаар төлөвлөсөн

2023/01/11

Засгийн газрын руалдаанаас гарсан шийдвэрүүдийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Засгийн газрын хуралдаанд 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан байна. 

 Сангийн сайд Б.Жавхлан "2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. 1.4 их наяд төгрөгийн нэмэгдлээр тэнцэл сайжирсан. ЭМД сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр 4 хувьд хүрлээ. 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлт бий боллоо.

Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй 12.5 тэрбум ам.долларын экспортыг хийж чадлаа. Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар буюу худалдааны тэнцэл сайжирч гарсан. Энэ нь 2022 оны төсвийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлсэн.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол үзүүлэлт боллоо. 

Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж яриад байгаа.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс 4,5 дугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн байгаа гэсэн. Нэмэгдэх, хасагдахыг компанийн зүгээс тодорхой хэлэх байх" гэв.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.16
    2023/01/13

    Яагаад заавал 5 сар гэж? Он гараад 1 сараас байвал ядарсан ард түмэн чинь хоолтой байж сэтгэл амар л ажиллаж амьдрах байхдаа гэж зөвлөе

    Хариулах
  • 202.72.246.138
    2023/01/12

    инфляци БАРЬЖ ЧАДДАГГҮЙ сайд ЮМ ДАА МӨНГӨ НАВС ҮНЭГҮЙДЭЭД БАЙХАД

    Хариулах
  • 213.87.154.157
    2023/01/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.160.76
    2023/01/11

    2сардаа цагаан сараас өмнө авъя аа

    Хариулах
  • 202.55.188.118
    2023/01/11

    ashgaa odoo avmaar bna

    Хариулах
  • 202.55.188.118
    2023/01/11

    noogdol ashgaa odoo avmaar

    Хариулах
  • 150.129.141.47
    2023/01/11

    яахаараа 2жил байдаг юм

    Хариулах
  • 66.181.161.74
    2023/01/11

    Одоо хэцүү бна авий

    Хариулах
  • 139.5.216.101
    2023/01/11

    Yu xutsaad bgaa ni be 2sardaa awii

    Хариулах