"Бэрэн групп" Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 7.2 сая ам долларыг зориулалтын бусаар ашиглажээ

Өчигдөр 10 цаг 43 минут

Яг одоо хөгжлийн банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд явагдаж байна. Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрчийг оролцуулж байна. 

"Бэрэн групп" ХХК нь хамаарал бүхий этгээд болох "Нэхээсгүй эдлэл" ХК, "Атар өргөө" ХК, "Бэрэнтрэйд" ХХК-ийн зээл зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 5,7 сая ам.доллар, компанийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд шилжүүлж хувийн хэрэгцээнд ашигласан 1,5 сая ам.доллар нийт 7,2 сая ам долларынн зээлийг зориулалт бусаар зарцуулсан байна. 

“Бэрэн групп” нь Хөгжлийн Банкнаас хоёр удаагийн зээл авсан байдаг. Үүнд:

  • Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоол, Монгол Улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ийн 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолын хүрээнд 27.2 сая хүртэлх ам.долларын зээлийг “Бэрэн групп” ХХК-д 45 сарын хугацаатай Арматурын үйлдвэр зориулан олгохоор шийдвэрлэсэн. 
  • ТУЗ-ийн 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлийн дагуу 18 сая хүртэлх ам.доллар зээлийг “Бэрэн групп” ХХК-д 36 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтэд зориулж 11.6 сая ам.долларын зээлийг олгосон бөгөөд зээлийн хяналтаар 2.6 сая ам.доллар орчим зээлийн зарцуулалт баталгаажаагүй тул үлдэгдэл санхүүжилт болох 6,347,773.51 ам.долларыг банк олгоогүй гэсэн түүхтэй байна. Уг зээлийн хугацаа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    15 цагийн өмнө

    Kasinood toglood l yawdag Ulaan hamart baina sh dee Arga hemjee avaachee !!!!

    Хариулах
  • 213.87.135.94
    23 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.122.70
    Өчигдөр

    Би буруу хараагуй бол нэг гишуун байсан байх жигд 6 тэр бумийн ашигтай ажилдаг гээд 6тэр бумийн зээл аваад хоронго орлогийн мэдуулэг дээр оороо 4.5 тэр бум авгай нь1.5 тэр бум гээд биччихсэн байсан

    Хариулах