Өмнөговь аймагт амиа алдсан цэргийг 20 хоног зөвшөөрөлгүй ажиллуулсан ангийн захирагчийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Өчигдөр 17 цаг 30 минут

Өнгөрөгч оны долдугаар сард "Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багт  Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэргийг ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. 

Тэгвэл уг хэрэгт холбогдсон: 

  • Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хугацаат цэргийн алба хаагч Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах тус цэргийн ангиас зөвшөөрөлгүй гарган, 20 хоногийн хугацаанд гэрээ байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.94
    22 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.119.122
    Өчигдөр

    нэрийг нь юуг нь нуудаг юм. Штабын дарга нь З.Баяраа гэдэг нөхөр байдаг. Зургийг нь тавих хэрэгтэй ичдэггүй булай новш хүний сайхан үрийг алчихаад

    Хариулах
  • 202.55.188.93
    Өчигдөр

    tsaazal

    Хариулах