Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтарсан мэдээлэл хийж байна.
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн "Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн.
Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд бол зөв.
Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэдгээс шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Иргэдийн мэдээллийн чанарын асуудал гарвал төр, иргэн үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй"
ХНХЯ-ны төлөөлөл: "Байгууллагуудын мэдээлэлд үндэслэн цахимаар нэгтгэн өрхийн амжиргааны түвшинг тодорхойлсон. Хүүхдийн мэдээлэл болон хөрөнгийн мэдээлэл алдаатай бол санаа зовох зүйлгүй засуулах бүрэн боломжтой. Холбоотой байгууллагатай холбогдож засуулах шаардлагатай. Энэ хугацаанд хасагдсан хүүхдийн мөнгийг нөхөн авах боломжтой. ХНХЯ-аас яагаад засч болохгүй байна вэ гэвэл төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй. Тиймээс иргэдтэй нийлж мэдээллээ зөв болгож, өрхийн амжиргааг дахин тодорхойлж, хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.111
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах103.57.93.88
Өгвөл бүх хүүхдэд өг.Үгүй бол ерөөсөө бүүр больчихоо.
Хариулах202.21.109.97
Za zailaa huuhduudee yalgavarladag hedn haltar mongoo haramladg uls uher mongoloos oor alga
Хариулах