С.Батдөлдийн гэрээс олдсон мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна


Прокурорын байгууллагаас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр "Иргэн С.Батдөлд татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа, хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт өгнө. Улмаар мөрдөгчийн саналыг хяналтын прокурор хянаад үндэслэлтэй хэмээн үзвэл Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.195
    2023/01/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах