Улсын эмнэлгүүд хөнжил гудсаа АРИУТГАДАГ УУ


Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх иргэдийн хувьд хамгийн хэцүү асуудал нь хөнжил гудас, дэр байдаг. Яагаад гэвэл улсын эмнэлгүүдэд энэ гурвыг бараг л ариутгадаггүй. Өвдөөд очсон иргэдийн хувьд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудсан дээр нь ор дэрний хэрэглэлээ дэвсдэг. Зарим нэг нь арц, хүжээр ариулсан болоод хэвтдэг.

Гэхдээ улсын эмнэлгүүдэд хөрөнгө мөнгө бололцоо бий ч тэнд сэтгэл дутдаг. Нөгөөтэйгүүр хүн хүчний асуудал, ариутгагчид, автоклавчид буюу мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг нь ч нууц биш. Гэтэл Засгийн газраас эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлтийг сайтар хийж ард иргэдээ халдвараас хамгаалахыг чухалчилж, стандарт хүртэл гаргасан байдаг.

Халдваргүйжүүлэлт, тэр тусмаа хөнжил гудсанд ариутгал хийдэггүй газарт дотоодын халдвар нь хэзээ ч арилдаггүй, байж л байдаг. Хатуухан хэлэхэд өвчнөө эмчлүүлэх гэж очсон иргэд дахин нэг халдварт өвчин аваад гарах нь ч бий.

Тэгвэл гадаадын улс оронд шинэ техник технологи нэвтрүүлж ариутгалыг чухалчилж, нийгмийн эрүүл мэнддээ анхаарч байна. Харин Монголд энэ асуудал бараг л таг. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол улсын эмнэлгүүд халдвар тараах эрсдэлийг бий болгож байгааг гэдгийг сонордуулъя.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.149
    2023/01/21

    За үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй! 6жилийн өмнө ЭНЭМҮТ-д төрөөд 4 хонохдоо хүүхэдтэйгээ 2лаа бөөстөөд гарч байлаа! Гудас,хөнжил ёстой заваан шүү! Эмнэлэг биз дэ шалаа л угаагаад байхаас тэр ор,гудас,хөнжил аймар бурхан минь!

    Хариулах
  • 59.153.113.229
    2023/01/20

    Улсын зэрэглэлтэй эмнэлгээс 3-р эмнэлгийн гудас нь хорхойтой, хөнжил нь шээсний үнэртэй, бага эмч нэртэй хүмүүс нь ажлаа хийдэггүй, чадваргүй. Халдвар ариун цэврийн шаардлага хангалтгүй. Одоо ямар болсныг мэдэхгүй. Хамгийн гол нь ажил хариуцсан хүмүүс ажилдаа сэтгэл гаргадаггүйг харж болно. Тийшээ дахин зүглэхгүй. ХУД эмнэлэг нь дээр юм билээ.

    Хариулах
  • 202.126.89.225
    2023/01/20

    Сувилалын газрууд гэж хэзээ чариутгал хийдэггүй, эвгүй өнгөтэй гудас хөнжилтэй.Хэлж солиулах гэхээр ямар ч аргагүй ..гэдэг дэндүү бохир.

    Хариулах
  • 213.87.89.39
    2023/01/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах