Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хоносон байна. Харин Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрчээ.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна