Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргалыг 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ

2023/01/23

"Нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг шалгах ажил явагдсаар, нэр бүхий хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулсаар байна. Өнгөрөгч долоо хоногт Боомт хариуцсан хэд хэдэн албан тушаалтныг саатуулсан билээ.

Сануулахад "Эрдэнэс тавантолгой ХК"-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Эрдэнэс Тавантолгой ХК-ийн есөн албан тушаалтан, нэг засаг даргыг шалгуулахаар АТГ-т хандсан талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл АТГ-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга асан Ш.Эрдэнэжаргалыг саатуулсан байна.

Түүнийг "нүүрсний хулгай"-н хэрэгтэй холбогдуулан лицензтэй талбайд дахин газрын зөвшөөрөл өгсөн хэмээн буруутгаж 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.239
    2023/01/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 183.177.99.230
    2023/01/23

    Өмнөговийн хуучин засаг дарга байсан одоо Иргэдийн хурлын дарга хийж байгаа Б Бадраа нүүрсний хулгай газрын лицензийн ашигаар үндэслэлгүй ихээр хөрөнгөжисөн этгээд өнөөдөр зүгээр л ажилаа хийгээд явж байна бүр юу ч болоогүй юм шиг аргаггүй дээ дархлагдсан хулгайч уснаас мөн л хуурай гарчлаа даа Өмнөговийн экс засаг дарга Б Бадрааг Монголын төр барахгүй дийлэхгүй байгаа бололтой шүү яахаю Ерөнхий сайдын амыг нөгөө бохир мөнгөөрөө хаачихсан байлгүй дээ

    Хариулах
  • 66.181.182.80
    2023/01/23

    новш чинь хахууль аваад газар өгч дээ

    Хариулах