Дундговь аймгийн ахмадууд ордонтой боллоо

Админ
2023/01/25

Дундговь аймгийн ахмад настнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, урлаг соёл, нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор анх 2019 онд “Ахмадын ордон”-ы шавийг тавьж байсан бол 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын комисс хүлээн авснаар албан ёсоор нээлтээ хийлээ. \2023.01.23\ ”Барилгын ажлыг Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Бум констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр: “Аймгийн хэмжээнд 5700 гаруй ахмад настан бүртгэлтэй байгаа нь нийт хүн амийн 12 хувийг эзэлж байна. Тиймээс ахмадуудынхаа урлаг соёл, нийгмийн ажлыг дэмжиж, оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч шаардлагатай төсвийг бүрэн шийдвэрлэж ажиллаж байна” хэмээн онцлон хэллээ. Тухайлбал, Дундговь аймгийн ахмадын хорооны жилийн үйл ажиллагаа ны болон урсгал зардалд жил бүр 50,0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлдэг байсныг 2023 онд нэмэгдүүлж 101,8 сая төгрөг олгохоор ИТХ-аар батлуулаад байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгийн хүрээнд ахмад настны эрүүл насжилтыг дэмжиж, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, ахмад тамирчдыг харилцан туршлага солилцуулах, хүүхэд залууст үлгэр дуурайл үзүүлэх, биеийн тамир спорт, ардын уламжлалт урлагийн, биет бус өв санг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж байна.  Үүний дагуу аймгийн Засаг даргын 2022 оны 9 сарын 30-ны “Ахмад настнуудын дунд нийгэм соёлын арга хэмжээг зохион байгуулах тухай” А/399 захирамжийг батлан гаргаж, 15 сумдууд, сар бүр “Дуулах өдөр, дуун цэнгүүн”-ий арга хэмжээг ахмадуудынхаа дунд тогтмол зохион байгуулж байна. Өөрсдийн гэсэн ордонтой болсон аймгийн ахмад настнууд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлээд олон үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахаар төлөвлөж буй гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.183
    2023/01/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.68.193
    2023/01/25

    Ордонтой болтлоо чөлөөт цаг нь ихэджээ хийх юмгүй байснаас энэ ахмадуудаар нөгөө тэрбум мод тариулбал сайхан бие хаа нь сайжраад эрүүл болгоно шүү. Ордон барихаа болиод эмнэлэг, сургууль босгосон нь нийгэмд арай илүү үр өгөөжтэй болов уу

    Хариулах