НОЦТОЙ: Маш том хоёр объект нүүрсний хулгайн мөнгөөр баригдсаныг АТГ тогтоожээ

2023/01/25

Нүүрсний хулгайн хэргийн хяналт шалгалт үргэлжилж байна. Тэгвэл АТГ-аас нийслэлийн бүсэд баригдаж, ашиглагдаж буй хоёр объект нүүрсний хулгайн мөнгөөр баригдсаныг тогтоосон байна. 

1. Төрийн өмчит компаний удирдах албан тушаалаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч, улмаар хахуульд авсан мөнгө нэр бүхий хуулийн этгээдийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зориулалтаар өөрчилсөн. Иймд 3 блок барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Нийт 7.9 тэрбумын барилгын ажил хийгдсэнээс 5 тэрбум орчим нь авлигын мөнгө гэдэг нь тогтоогдсон байна.

2. ТӨК-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр 2020 оны 02-р сард Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 465 м2 талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530м2 талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. түүнчлэн тухайн оффисоо түрээслэж 1 тэрбум төгрөг олсон нь тогтоогдсон учир уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Дээрхи үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч ББСБ-аар мөнгө угаасан байж болзошгүй нь тогтоогдон шалгагдаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.183
    2023/01/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах