Д.Амарбаясгалан: Үндсэн хууль бичих захиалгыг ЗГ, эрх баригчдаас өгөөгүй

2023/01/25

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэт ойлгох нь өрөөсгөл. Үндсэн хууль бичих захиалгыг ЗГ, эрх баригчдаас өгөөгүй. Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж өгөөч. Ингээд Үндсэн хуульд юу болохгүй байна вэ гэдгийг судлаад танилцуулахыг хүссэн.

Шинэ Үндсэн хууль батлахаар болбол ард нийтийн санал асуулга явуулах зарчим нь байгаа. Хэрэв ард иргэд дэмжвэл, санал нэгдвэл эрх баригчид татгалзаад суугаад байх боломжгүй шүү дээ. 

Засгийн газраас хүссэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Бид өөрсдийн бодлого, хүслийн үүднээс аливаа асуудалд хандахгүй. Олон нийтийн үзэл санаа ямар түвшинд байгааг харгалзан үзнэ. Бусад улстөрийн намд ч боломж олгоно" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.183
    2023/01/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах