Баянзүрх дүүрэгт гал гарч гурван хүн амиа алджээ


Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Түймэрт 58 настай, эрэгтэй Б, 44 настай, эмэгтэй С, нэр нас, харьяалал нь тодорхойгүй 60 орчим настай, эмэгтэй нар өртөж нас баржээ.

Мөн 47 настай, эрэгтэй Д нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.253
    2023/01/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.179.8.110
    2023/01/26

    цахилгааны кабель цахилгаан хэрэгсэл нтрээ чанартай юм л авч байгаарай хүмүүс минь. Ум маани бадми хум

    Хариулах
    • 202.9.46.249
      2023/01/27

      Ядуу хүн мөнгөө хэмнэх гэж хямд чанар муутай цахилгаан хэрэгсэл авч гал алдаж түүнээсээ их хохирол амсдаг.