Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ


Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг Т, Д, Э нарын 3 бүлгийн 12 этгээдэд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн.

2023 оны 1 дүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоон илрүүлэлт 80.9 хувьтай байна. 

Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.253
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.179.161
    Өчигдөр

    Хөдөөнийхэн хөдөөрүүгээ Приусээ унаад яваачээ

    Хариулах
    • 150.129.141.32
      Өчигдөр

      Хөдөөнийхөн приусийг тоодоггүй бгаа шүү.

  • 66.181.179.161
    Өчигдөр

    PRIUSNUUDIIG HUDUUNIIHENTEI NI TSUG HOTOOS ZAILUULAH HEREGTEI BAINA!

    Хариулах
  • 192.82.84.115
    Өчигдөр

    Нүүрсэн янданг гадагшаа гаргахыг хатуу хориглох яндан авдаг хулгайчуудыг мөн адил хариуцлага тооцох хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.71.114
    Өчигдөр

    Манайх ч бас нүүрсэн яндангаа 3 жилийн өмнө алдсан камерьтай газар тавсан байсан цагдаагийн газар авсан машиных зураг байгаал байх хохирол барагдуулсан юм алга алдсаны хохь авсаны аз болоод өнгөрдөг юм байна лээ

    Хариулах
  • 66.181.161.87
    2023/01/26

    Хохирогч нарын хохирлыг яаж барагдуулах вэ?

    Хариулах
    • 202.55.188.35
      2023/01/26

      Төлж барахгүйнээ ялаа аваад суудаг газараа сууя гэдийн байналээ наад хулгайчууд чинь тэгээд хохиролоо барагдуулж авч чадаагүй