“Мета”-ын монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Би тэр үеийн хуучин хуулийн драфтийг аваад орчуулгад өгсөн ба Meta-д өгөөгүй байсан


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен нар уулзсан эсэх, хуулийн төсөл дээр хамтарч ажиллах талаар ярилцсан эсэх нь үнэн, худал гэсэн маргаан цахим орчинд түгээд байв.

Х.Нямбаатар сайд өөрийн твиттер хуудаснаа "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" хэмээн жиргэсэн.

Тэгвэл энэ талаар тус уулзалтад хамт оролцсон Монгол Улсад ажиллаж буй тус компанийн төлөөлөгч А.Бямбажаргал өөрийн фэйсбүүктээ “ХЗДХЯ-тэй өнгөрсөн жил Meta компанийн төлөөлөл болон миний бие уулзсан. Дээрх tweet-н дагуу хамтран ажиллах талаар ярилцсан ба яг ажил хэрэг болж эхлээгүй байсан. Би тэр үеийн хуучин хуулийн драфтийг аваад орчуулганд өгсөн ба Meta-д өгөөгүй байсан. Харин Жеорж Чэн-ы tweet-н хариулт нь шинээр батлагдсан ЦХХХЯ-н хуулийн тухай ярьж байгаа ба, Meta-н зүгээс энэ хуулийн хувьд ямар нэгэн оролцоо байхгүй гэж хэлж байгаа юм. Сайдыг худалч гэж дуудаагүй гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Мэдээж бид үргэлж хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дээдлэн ажиллах ба шинэ хуулийг Англи хэл дээр хүлээн авч манай хуулийн багийнхан судалж эхэлсэн байгаа” гэх тайлбарыг оруулжээ. 

Түүнчлэн энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:  “Манай улсад ажиллаж буй төлөөлөгч гэх бүсгүй рүү 2 ч удаа и-мэйлээр хүргүүлсэн байдаг тохиролцсоны дагуу. Андуурсан юм болов уу даа” гэдэг тайлбарыг өгсөн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.57
    2023/01/29

    Хууль бол тухайн улсын асуудал ,тэнд улсын бодлого нь давхар явдаг, гадаад улсын хүнд төсөлөө орчуулж өгөх нь туршлага судлах гж бсн блтой

    Хариулах
  • 213.87.129.251
    2023/01/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах