Есөн хувьд багтсан ээжүүдийн төлөөлөл УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан захидал илгээлээ


2023 оноос эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болсон. Амьдралын түвшин сайн гэж үзэн 9 хувийн хувийг хүүхдийн мөнгөнөөс хассан. Тэгвэл хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн ар гэр, амьдрал баян тансаг биш гэдгийг эцэг эхүүд хэлж байгаа юм. 

Ээжүүдийн төлөөлөл холбогдох хүмүүст шаардлагаа хүргүүлэн явж байсан. Энэ удаа УИХ-ын эмэгтэй гишүүдэд захидал илгээжээ. 

 "Сайн байна уу, УИХ-д суугаа эмэгтэй төлөөлөл болсон гишүүн энгийн иргэд бид асуудлаа шийдүүлэх гэж анхан шатны нэгжээс нь эхлүүлээд хариу шийдэл байхгүй байгаа тул танд захидал хүргүүлж байна.

Ээжүүдийн Төлөөлөл болон 3000 гаруй өрх таньруу холбогдож байна гэсэн үг юм шүү, тийм учир та цаг гаргана гэж найдаж байна

  1.  Монголын үрсийг ялгаварлан гадуурхалгүй хүүхэд бүрээс 10,20мянга хасаад ч хамаагүй тэр хэмнэх 9% оруулах боломж байгаагүй юу?
  2.  Хүүхдийн мөнгөн олголтоос цалингийн бохир дүнгээр тооцсон орлого болон банкны эзэмшилд байгаа хөрөнгөөр хасагдан нэгдсэн 3000 гаруй чин үнэнчээр татвар, шимтгэлээ төлсөн ард иргэдийн хамгийн багадаа 3000 гаруй хүүхдүүд байна. Үүнд таны тойргийн ч өрх байх өндөр магадлалтай!!!

Хамгийн энгийн баримт гэхэд байнгын асаргаанд байгаа хүүхдээ өвлийн хүйтэнд зөөхийн тулд муу машин зээлээр авч, зүтгэж өлсөж өвдөх ч эрхгүй авсан зээлийн байранд амьдарч байгаа өрх толгойлсон эхчүүдийн хүүхдүүд өнөөдөр улсын хэмжээнд 9%ийн баян гэх тодотголтой болчоод асуудлаа шийдүүлэх гэж хариуцсан төр захиргааны Халамжийн байгууллагууд, яамаараа яваад ч төрийн төмөр нүүр үзүүлэн бид хохирон үлдлээ. Алдаатай тооцоолол хүлээн зөвшөөрсөн ч улсын хэмжээнд 84%-д засалгүй олголт хийсэнд хамгийн их харамсаж байна

Бид анхан шатны нэгжээс нь асуудлаа шийдүүлэх гэж явсаар байтал төрийн 3 өндөрлөгт цахим өргөдөл гаргах цахим гарын үсэг цуглуултлаа явлаа. Дан ганд хүүхдийн мөнгөний асуудлаас өөр ийм алдаа гаргахгүй , бидэнтэй хамгийн ойр анхан шатны халамжийн ажилтан дээр очоод энэ хүртэл явах шаардлагагүй ажлыг нь хийлгэхийн тулд хариуцсан шат шатны яамны дарга, удирдлагуудад хариуцлага тооцон, бидний ажлыг урагшлуулах тал дээр дуу хоолой болж эрх нь зөрчигдсөн энэ олон өрхийн хүүхдүүдийн мөнгийг олж өгөхийг хүсч байнаа!!! Монголын үрс маш олон болтугай!!! Өнөөдөр та эмэгтэй хүн , эх хүн бол бидэнд туслана гэж найдаж байна!!

Ээжүүдийн Төлөөлөл А.Дөлгөөн



Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.187
    2023/01/30

    Наад авгай нар чинь хүний хүүхдийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй. Сэтгэлгүй, идэвхигүй, хүсэл зорилго нь ард түмний төлөө биш

    Хариулах
  • 192.82.84.124
    2023/01/29

    Ямар ч хэрэггүй хэдэн авгай бүх хүүхдэд хүүдийн мөнгө өгүүлдэггүй юм уу та нар чинь үхсэнээ хийсэн сангаснууд вэ? Зайлцгаа муусайн туучий сагасайсан сангаснууд аа

    Хариулах
  • 192.82.70.102
    2023/01/29

    УИХ ын эмэгтэй гишүүд та нар тусалж дэмжихгүй бол Монголын эхчүүд хүүхдүүд жинхэн усныхаа боллоо

    Хариулах
  • 150.129.140.235
    2023/01/29

    Гадаадад амьдарч байгаа хүүхдийн мөнгийг хассан нь эх оронтойгоо холбогддог ганц шижимыг хассан нь монголын иргэнээс хассантай адил.Тэдний эх эцэг олон зуун доллор монголд оруулж ирдэгийг бодолцооч.Тэд нар төр засгийн буруугаас амьдрах арга нь барагдаад гадаадад явсан шүү

    Хариулах
  • 213.87.89.0
    2023/01/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.185.214
    2023/01/28

    Нүүрсний хулгайчдаасаа мөнгөө авч бүх хүүхдүүдэд эрх тэгш өгмөөр байна .Хүүхдийн мөнгө гэчээд үнэхээр дургүй хүрмээр шийдвэр гаргах юм Энэ 76.

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/01/28

    9 , юун л их мөнгө хэмнэв гэж...

    Хариулах
  • 78.55.125.84
    2023/01/28

    Гэрман улсад татвар төлөгч болгоны хүүхдүүд хүүхдийн мөнгө авна .манайх арай чдээ хулгайч нар хантлааа луйвирдаад хүүхдийн мөнгөнөөс хэмнэлт гаргах гэж байдаг

    Хариулах
  • 78.55.125.84
    2023/01/28

    Хүүхэд ялгаварлан гадуурхах явдал байж болохгүй ..хүүхдийн мөнгөө авахгүй гэсэн эцэг эхчүүд өөрсдөө өргөдөл хүсэлт гаргах хэрэгтэй .хүүхдийн мөнгө бол хүүхдийн ирээдүйд хэрэгтэй зарим эх эцэг хүүхдийнхээ төлөө хадгална . Хойшид юу болохыг мэдэхгүй шүү дээ

    Хариулах
  • 202.126.90.87
    2023/01/28

    9 хувь гээд үлдээсэн хэсэгт чинь өдөр шөнөгүй ажиллаж, татвараа үнэнчээр төлж хүүхдүүддээ ч цаг гаргаж чаддаггүй 2 нарны хооронд унтах завгүй ажиллаж байгаа, өрх толгойлсон ээжүүдийн хүүхдүүд байгаа. Тэднийг бүү ялгаварлан гадуурх.

    Хариулах
  • 202.126.90.87
    2023/01/28

    Хүүхэд бүү ялгаварлан гадуурх.

    Хариулах
  • 93.229.84.185
    2023/01/28

    naad hed chini ym hiihgui l de knop darah uuregtei amandaa mungu chihuulsen avgai nar shu de

    Хариулах
  • 66.181.183.115
    2023/01/28

    zuv shu huuhed bolgond gaduurhahgui bugded n uguh heregtei shde !

    Хариулах
  • 64.119.20.14
    2023/01/28

    Эмэгтэй гишүүд маань нэгдэж бидний дуу хоолой болохгүй байгаад гутаж урам хугарч байна. Хүүхдийн тэгш эрх, ялгаварлан гадуурхагдахгүй бх гэдэг гоё үгтэй хуулийн заалт хаана байнаа? Бүгдэд нь тэгш хуваарилж, хамгахлахыг шаардаж байнаа

    Хариулах
  • 66.181.161.211
    2023/01/28

    Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй бүгдэд нь өг. 9%-д энгийн ард иргэд ихэнх нь байгаад эргэлзэж байна

    Хариулах
  • 64.119.23.186
    2023/01/28

    1 нь ажилгүй асаргаанд байдаг хүүхдээ хардаг өрхийн мөнгийг хассан байх юм аа. Хаанаасаа тийм хөрөнгө ,машинууд нэмчихсэн юм . Эсвэл нэмсэн тэр хөрөнгөө өгчхөөч ээ

    Хариулах
  • 66.181.178.190
    2023/01/28

    Тэтгэвэрт байдаг хүний 4 хүүхдийн мөнгийг хасахаа болино уу

    Хариулах
  • 66.181.178.190
    2023/01/28

    Бараг 60 хувь хассан. Эргэн тойрны ихэнхи ээж хүүхдийн мөнгө аваагүй гээд байна

    Хариулах
  • 43.242.243.151
    2023/01/28

    Zuv

    Хариулах