Уут бэлэгний УЛС ТӨР

Т.Отгонсувд
2023/01/30

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УУХҮ-ийн сайд "Оргил"-ын Ж.Ганбаатар тойргийн иргэдтэйгээ уулзаж улаан ууттай бэлэг тараажээ. 

Өнгөрсөн 30 жилийн турш тойргоосоо сонгогдсон гишүүдээсээ хариуцлага нэххээсээ илүү бэлэг, бэлэн мөнгө нэхэх нь байдаг л зүйл болж хувирсан байна. 

Ямар нэгэн үйлд явдлын өмнө хэн нэгэн ирж бэлэг өгвөл сайн хүн болж хувирдаг бололтой. Энэ ч утгаараа манай улсын улс төрчид бидон, боов, календарь гээд тараахгүй зүйлгүй болсон. 

Тэгвэл ажлаа хийлгүй ам руу юм шидэж хуурчихаад явдаг улс төрчдөөс болж өнөөдрийн иргэдийн амьдрал, улсын эдийн засаг ямар байгааг хэн хүнгүй харж байна. 

Залуучуудын хувьд энэ үзэгдлийг жигшдэг болсон нь өнгөрсөн жил ЦХХХ-ны сайд Н.Учрал УИХ-ын гишүүн байхдаа тойргийнхоо гишүүдэд ул боов тараасан үйлдлээс харагдсан. 

Харин ахмадуудын хувьд баяр ёслолоор бэлэг сэлт авахыг буруу зүйл гэж үзэхгүй байгаа нь харагдаж байна. Гэхдээ бид өнөөдөр ахмад үеэ тэтгэврийн мөнгө нь хүрэхгүй, уут бэлэг аваад баярлах хэмжээнд амьдруулж байгаа нь бидний буруу байх.

Ямартай ч сонгууль дөхсөн. Улстөрчид ямар ч дүрд хувирч, юу ч бэлэглэж, юуг ч амлаж мэднэ. Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцож, нийгмийн салхиа эргүүлэхгүй бол уут бэлгээр худалдаж авдаг улс төр цаашдаа ч үргэлжлэх бололтой. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.200
    2023/01/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.107
    2023/01/30

    Арай дөмөг монгол гарвалтнууд нь эзэнт гүрний нутагт тарсан. Ар талд үлдсэн арчаагүй дорой хэдэн монголчууд бол хоолын хэмэрхийгүй, боолын сэтгэхүйтэй амьтас. Ахмадууд нь чөдөр тушаа болж байгаа нь үнэнш дээ

    Хариулах
  • 202.126.89.145
    2023/01/30

    ахмадууд бэлэг аваад санал өгдөггүй юм. Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоор санал өгдөг юм. Өөрсдөө сонгуульд идэвхитэй оролцож саналаа өгөхөө л хичээ. Ахмадыг бүү дорд үз. Ахмадаа хүндлэж байх хуулийн дагуу төр ажлаа л хийж байна.

    Хариулах
    • 103.229.120.123
      2023/01/30

      Ахмадуудын хийсэн сонголт улс эх орныг 30 жил доош нь чирсэн. Ахмадууд ардчилал шудрага нийгмийн үнэ цэнийг мэдэдгүй. Энэ нь тэдний буруу биш ч соён гэгээрээгүй нь алдаа. Өөрөөр хэлбэл ямар нийгэмрүү шилжсэн ямар оролцоотой байх ёстой гэдгээ ухаарсан нь тун цөөхөн тэрийгээ дагаад дийлэнхийх нь үр хүүхэд идэвхгүй сонгуулийг ошоодоггүй болсон. Ард түмэн засаглах нийгэмд сонголтоор дамжуулж засаглах учиртай гэхдээ нэг зүйл дутуу байдаг нь иргэдийн хурал гэж боддоггүй нь маш том алдаа.

  • 202.9.46.76
    2023/01/30

    Жинхэнэ улнууд бол тэтгэврийн хөгшчүүл шүү дээ. Тэд намд элсэж намаас гурил будаа савтай сүү арав хорин мянган төгрөг авч амьдардаг. Залуус нь архи ууж зодоон зохион хэрэг төвөг хийж амьдардаг.

    Хариулах