Зээл гаргана хэмээн иргэдээс 100 гаруй сая төгрөг залилжээ

2023/01/31

Цахим орчинд “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал”, гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликейшнээр дамжуулан банкны картан дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийг байгууллагаас сэрэмжүүлж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.15
    2023/02/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.161.242.136
    2023/01/31

    Ийм залиланд залилуулсан хүн хаана очиж мэдүүлэг өргөдөл өгөх вэ? Тэнэг эмээ нь бас хулхидуулсан голомт банкны дансанд мөнгө шилжүүлж авчихаад одоо та 680 мянган төгрөг шилжүүлээд хүссэн 5 сая төгрөг аваарай! Хийх гэсэн чинь түоүүчийн шилжүүлсэн данс биш өөр голомт банкны данс байсан

    Хариулах