Онц хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноов


Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М овогт Дын М /РД:А******/-т холбогдох эрүүгийн 2212000000152 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.М нь Архангай аймгийн ******* сумын Х багийн нутаг Худгийн ам гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ямар нэгэн шалтгаангүйгээр амь хохирогч М.Дын баруун талын эгэм тус газар нь 3 удаа хутгалсан, цээжний хөндий рүү 1 удаа хутгалсан, мөн зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа 7 дугаар нугалам, сээрний 1 дүгээр нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б: Д.М нь 2021 оны 05 дугаар сард эхнэрийгээ зодоод явуулчихсан. Тэгээд манайхтай хамт айл байдаг байсан. Эхнэр нь салж явснаас нь хойш Д.Мыг малд явуулдаггүй, түлэх түлээг нь бэлдэж өгөөд байнга асрамждаа байлгаж байсан. Манай эхнэр хоолыг хийж өгдөг байсан. Д.М нь намайг  2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэмандал сумаас ирэхэд миний эхнэрийг маш аймшигтай байдлаар амийг нь хохироосон байсан. Би маш их гомдолтой байна. Иймд ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д: Би амь хохирогчийн төрсөн эгч. Д.М нь манай хүргэнийхтэй хамт айл байдаг байсан. Би дүүгийндээ хааяа очихоор Д.М нь юм дуугардаггүй байдаг байсан. Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр миний дүүгийн амь насыг маш хэрцгийгээр хөнөөсөн байсан. Би маш их гомдолтой байна. Би олон эрэгтэй дүү нартай учраас дараа нь ямар нэг хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Иймд бүх насаар нь хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү гэв. 

Мөрдөн байцаалтын үед:

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн өгсөн: “...Д.М нь миний төрсөн дүү, харин амь хохирогч М.Д нь миний эхнэр байсан юм. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах юм байхгүй. Би Архангай аймгийн ******* сумын Х баг Худгийн ам гэх газар байдаг. Гэрээс тус аймгийн Эрдэнэмандал сум орж мотоцикль болон, машиндаа бензин авахаар өөрийнхөө 10-49 АРН улсын дугаартай Бонго-3 маркийн автомашинтай 15 цагийн орчим явсан. Эрдэнэмандал сумын төв орж хувийн машиндаа бензин аваад 18 цагийн орчим өөрийн гэр рүүгээ гарах гэж байхад миний төрсөн хүү М миний гар утас руу залгаад М ах ээж Дын хоолойг хэрчээд алчихсан байна гээд уйлаад яриад байсан. Түүнийг сонсоод шууд би өөрийн гэрт 19 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд амь хохирогчийг өөрийнх нь гэр рүү оруулж зүүн талын орон дээр байрлуулж дээрээс нь дээлээр хучсан байсан. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Хүү Мгийн хамт хоёулхнаа үлдсэн. Д.М 2021 он 05 дугаар сараас хойш манайхтай цуг айл Архангай аймгийн ******* сумын Х баг Худгийн ам гэх газар оршин суудаг бөгөөд гэртээ ганцаараа байдаг. Мын эхнэр нь 2021 оны 05 дугаар сард салсан тэрнээс хойш би хажуудаа татаж авсан. Миний төрсөн дүү болохоор. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Тулга гэх айлд очиж ямаа самнахаар явсан. Тэгээд тэндээ хоноод ирээгүй байсан. Тэндээс хэзээ ирсэн талаар би мэдэхгүй байна. Учир нь би Эрдэнэмандал сумын төвд байсан болохоор. Д.М амь хохирогч нар нь хоорондоо эвтэй найртай амь хохирогч  Д.Мт сайн хандаж, бүх зүйлд нь тусалж дэмждэг байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сард  Д.М намайг зодож эхэлсэн. Амь хохирогч намайг өмөөрч Д.Мыг зайл гэж хэлсэн. Тэгэхэд М амь хохирогч руу хандаж чамайг ална даа гичий минь гэж уурлаж байсан. Тэрнээс хойш амь хохирогчид өс санаж явсан юм шиг байна лээ. Дээрх асуудлаас болж өс санаж яваад алсан байх гэж бодож байна. Түүнээс манай эхнэр Д нь Мт буруу зүйл хийсэн юм бахгүй. Д.Маас өөр манай эхнэрийг алах хүн байхгүй. Мөн М алаагүй бол манай эхнэр гэртээ байх байсан. Манай эхнэрийг алчихаад хэргийн газраас зугтаасан байсан болохоор Д.М алсан гэж сэжиглэж байгаа юм. Д.М нь 1999 оноос эхлэн унаж татах болсон. Тухайн шалтгаан баруун тархины нарийсалт гэсэн оноштой байсан юм. Унаж татахаар их  л ууртай болчихдог байгаа юм. Түүнээс төрөлхийн унаж татдаг өвчтэй хүн биш. Мөн сэтгэцийн өвчингүй хүн байгаа юм. Би тэр талаар нарийн сайн мэдэхгүй байна. Түргэн ууртай. Уурлахаараа гартаа тааралдсан зүйлээр хүнийг цохих гээд байдаг. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр өөрийнх нь өмчийн төлөг хургалсан байсан. Тэгэхээр нь би Мт хандаж наад хургаа хурга нь үхсэн хонинд хөхүүл гэж хэлсэн чинь урд хоёр хөлөөс нь барьж байгаад гэдсийг хутгаар хутгалж алсан. Ер нь бол сүүлийн үед ажиглаад байхад гаж буруу зан араншин гаргаад байсан. 2019 оноос 2020 оны шинэ жилийн үеэр эхнэр хүүхэдтэйгээ маргалдаж улмаар гэрээсээ гарч гүйгээд малынхаа хашаанаас өөрийгөө боомилсон байсан. Тухайн үед газар нь намхан байсан болохоор хоёр хөл нь хөндийрөөгүй худлаа үхсэн юм шиг жүжиглэсэн байсан. М 2021 оны 11 дүгээр сард намайг зодсоны дараа өөрийгөө хутгаар хоолой хэсгээ зүссэн байсан. Би гомдолтой байна. М гэх хүнд хуулийн хатуу дээд хэмжээг хүлээлгэмээр байна.  ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-60 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн дахин өгсөн: “... Би өмгөөлөгч сонгон авсан. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч В.Удвалыг оролцуулж мэдүүлэг өгнө. Амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 14, 15 сая төгрөг болсон гэхдээ нарийвчилж гаргаагүй байгаа нэг мөр нарийвчилж гаргасны дараа шүүх хурал дээр хохирлын баримтыг гаргаж өгнө. Надад шалгуулах хүсэлттэй зүйл байхгүй. М огцом ууртай, амин хувиа хичээсэн зантай, өөрөө мөнгө төгрөгөө зарцуулдаг. Манай гэр бүл Мын мөнгө төгрөгт оролцдоггүй. Тухайн үед М ноолуураа зараад 1.000.000 төгрөг аваад түүнийгээ авдартаа хадгалсан байсан. Түүнээс шалтгаалж амь хохирогчийг түлхүүр нуусан гэж хардсан байж магадгүй. Маш их гомдолтой байна. Миний хүүхдүүд болон, ах дүү хамаатан садны хүмүүс хүртэл Мт маш их гомдолтой байгаа. Ял шийтгэлийн тал дээр хамгийн өндөр ялыг оногдуулахыг надаас дээрх хүмүүс шаардаж  байгаа. Учир нь энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож яваа болохоор. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дгийн өгсөн: “...Д.М манай хүргэн Бгийн төрсөн дүү байгаа юм. Харин М.Д миний төрсөн дүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний өмгөөлөгчөөр В.У оролцоно. Би тухайн хэрэг болох үед Архангай аймгийн ******* сумын Азарга багийн Дээд зоо гэх газар байдаг гэртээ байсан. Тэхэд 2022 оны 04 дүгээр сарын 18-ний орой 21 цагийн орчим Булганчимэг над руу гар утсаар залгаад Д эгчийн амь насыг Б ахын дүү М нь хөнөөсөн юм шиг байна гэж надад хэл өгсөн. Түүнийг сонсоод шууд Архангай аймгийн ******* сумын Азарга баг Дээд зоо гэх газар байдаг гэрээсээ нөхрийн хамт Бгийн гэр буюу ******* сумын Х баг Худгийн ам гэх газар шөнө 00 цагийн орчим ирсэн байх. Ирэхэд цагдаагаас хүмүүс ирсэн холбогдох ажиллагааг хийж байгаа юм шиг байсан. Бид нар ойртоогүй. Надад мэдэх зүйл байхгүй. Уг нь бол амь насыг хохироох ямар нэгэн шалтгаан байхгүй. Би ойрхон байдаггүй болохоор хоорондын харилцаа холбоо хамаарлын талаар ямар байдгийг мэдэхгүй. Намайг хаая Дынд очихоор амь хохирогч маань надад хандаж Д.М сүүлийн үед их уур, уцаартай болж байгаа гэж ярьдаг байсан. Мөн М нь эхнэр хүүхдээ зодоод хөөгөөд явуулсан тэгээд Мыг манайх хажуудаа авсан юм гэж мөн адил ярьж байсан. Би тэр талаар мэдэхгүй. Мтай харьцаж үзээгүй. Миний дүү үг цөөтэй элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй ажилсаг, хөдөлмөрч хүн байсан. Хань ижил, үр хүүхдэдээ халамжтай хүн байсан. Мыг хүртэл халамжилдаг гэж ярьж байсан. Тийм зүйл огт байхгүй. Б гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авхуулмаар байна. Мт ямар хов жив ярьсан байж магадгүй. Би маш их гомдолтой байна. Амь хохирогчийн амийг Маас нэхнэ. Мөн бүх насаар нь хорих ял оногдуулмаар байна. Дээр нь нэмж хэлэхэд амь хохирогчийн төрсөн хүүхдүүд, дүү нар ихэнх нь эрчүүд байгаа. Тийм болохоор хойшид янз бүрийн хэрэг маргаан гарах вий гэж болгоомжилж санаа зовж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-226 хуу/, 

    *Гэрч Б.Мгийн өгсөн: “...Танина амь хохирогч М.Д миний төрсөн ээж байсан. Д.М миний аав Д.Бгийн төрсөн дүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагт босоод хурга, ишгээ нийлүүлээд хашаа хороогоо цэвэрлээд хонио бэлчээчхээд 10 цагт ээж талийгаач М.Дын хамтаар ямаагаа самнаж эхэлсэн. Тухайн үед аав хонио бэлчээгээд 2 хэсэг хонины дунд явж байсан. Манайх хотондоо 2 айлтай. Би аав ээж хоёрынхоо хамт байдаг. Аавын дүү Д.М манайхтай айл байдаг юм. Д.М гэртээ ганцаараа байдаг. Д.М 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 16-17 цагийн үед эгч Бгийн гэр лүү ямаа самнах ажлаар яваад Б эгчийнд хоносон юм. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны талийгаач бид хоёр ямаагаа самнаад 15 цагийн үед дууссан. Тэр үед аав бас хониноосоо ирсэн. Аав гэрт ирээд мотоцикльдоо бензин авна гээд Эрдэнэмандал сум руу явсан. Тухайн үед ээж /талийгаач/ бид хоёр гэртээ үлдсэн. Би 16 цагийн үед хашаандаа хонь ямаагаа нийлүүлээд 17 цагийн үед хоолоо идчихээд ямаандаа явсан. Тэр үед манай талийгаач ээж гэртээ болон хотондоо ганцаараа үлдсэн. Намайг гэрээс гараад ямаандаа явах гэж байх үед Д.М ах гэртээ ирж байсан ба морио урд хонины хашаанаас уячихаад гэрийнхээ үүдэнд ирж байсан. Би ямаандаа яваад 18 цагийн үед гэртээ ирэх үед манай гэрийн гадаа манай сумын ноолуур авдаг ах Хадаа гуай машинтайгаа ирсэн байсан. Тэгээд хөдөлж яваад намайг ирж байгааг хараад Хадаа гуай иргэж ирээд аав ээж хоёр чинь хаашаа явсан юм бэ танайд тушаах ноолуур байна уу гэж асуусан. Тэр үед би ээж гэж хэд хэд дуудахад ямар нэг хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь би хоёр гэртээ орж үзэхэд мөн л байхгүй байхаар нь хонины хашаанд очиж үзэхэд байхгүй байсан. Би тухайн  хашаанаас холгүй газарт дээшээ тарсан байрлалтай хэвтэж байхаар нь би мотоцикльтойгоо давхиад очиход нүүр, хүзүүнээс нь цус гарсан, хүзүү нь урд хэсгээрээ маш урт, гүн зүсэгдсэн, цус алдсан байдалтай ямар ч ухаангүй нас барсан байсан. Намайг талийгаачийн хажууд байхад араас Хадаа гуай ирээд ах нь Баатар ахынд очиж хэл хүргэе гээд явсан. Хэсэг хугацааны дараа Хадаа ах Ариунбаатар ахын хамтаар ирсэн. Тухайн үед би талийгаач ээжийгээ гэртээ оруулж ирээд зүүн талын орон дээр байрлуулаад дээрээс нь дээлээр хучиж орхисон. Манай талийгаач ээжийн нас барсан газар түүний өмсөж явсан хар өнгийн хантааз тайлагдаж тухайн хэсгээс 1 м орчим зайд байсан. Гэртээ оруулж ирсэн. Тэгээд би аав болон аавын ах Б нарт хэлээд цагдаад дуудлага өгсөн. Талийгаачийг манай аавын дүү М хоолойг нь хэрчиж алсан. Ямар шалтгаанаар алсан талаар мэдэхгүй байна. Хэрэг болсны дараа М хаана байгаа нь тодорхойгүй алга болчихсон би цагдаа нар ирээд хайж байгаад өөрийнх нь өвөлжөөний амбаараас түүнийг амбаар дотроо хэвтэж байх үед нь олж түүнийг баривчилж ирсэн. Ямар нэг эд зүйл байгаагүй. Цус л гарсан байсан. М нь сэтгэцийн хувьд сонин ааш зантай, сүүлийн үед ааш зан нь догшин ширүүн болсон юм шиг санагдсан. Саяхан 4 сарын эхээр хургалсан төлөгнийхөө хургыг урьд хоёр хөлөөс нь барьж байгаад гэдсийг нь хутгаар хүй татаад алчихсан. Мөн өмнө өөрийнхөө амийг хороох үйлдэл гаргаж байсан. Эхнэр хүүхдээсээ салсан ганцаараа амьдардаг байсан. Урьд өмнө М ах манай ээжид сайн байсан. Ээж М ахыг татаж унахаар шүлс амыг нь цэвэрлэж өгөөд асарч халамжилдаг байсан. 2021 оны 11 сард Д.М ах гэнэт уурлаад манай аав Д.Борхүүг ална шүү гээд зодсон. Тэр үед ээж аавыг өмөөрөөд ахыгаа яаж байгаа юм бэ гээд загнасан түүнээс хойш Д.М ах ээжийг хялайж хараад ална гээд байдаг болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-37 хуу/,

*Гэрч Д.Эгийн өгсөн: “...Амь хохирогч М.Д миний төрсөн дүү Бгийн эхнэр манай бэр байсан. М миний төрсөн дүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 18 цагийн үед байх манай хотод байдаг эгч Бүжинлхам над руу утсаар яриад М бэрийг алчихаж гэж гээд бид хоёр бачуураад өөр юм ярьж чадаагүй. Өөр надаа энэ хэргийн талаар мэдэх юм байхгүй байна. М унадаг өвчтэй, уур уцаар ихтэй. Бг бараадаад айл явдаг. Эхнэр хүүхэд нь 2021 оны 05 сард салаад Эрдэнэт явсан. Би байнга байдаггүй болохоор сүүлийн үед ямар зан гаргаад байсныг нь сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн энэ хоёр хоорондоо маргалдаж байгаагүй. Д.М эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа уурлахаар нь явж үхнэ гээд байдаг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 хуу/,

*Гэрч Д.Т өгсөн: “...2022 оны 18-ны 18 цагийн үед Б ах манай эхнэр Б руу утсаар яриад эмч аваад ир гэсэн байсан. Тэгээд эхнэр бид хоёр багийн төв ороод багийн эмчийг аваад Б ахынд ирэхэд Б ахын эхнэр өнгөрсөн байсан. Б ахын хүү М намайг малд яваад ирсэн чинь ээж гэрт байхгүй би хайгаад явсан чинь хонины хашааны баруун урд хэвтэж байсан. Би очоод үзтэл ээжийн хоолойноос цус гарсан ухаангүй байсан. Тэгээд би ээжийг гэрт оруулсан. Намайг ямаанд явж байхад М ах ирээд гэртээ орж харагдаж байсан. Намайг ямаанаас ирэхэд М ах байхгүй, ээж хонины хашаанаас урд хоолойноос нь цус гарсан хэвтэж байсан гэж ярьж байсан. Урд өдөр нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М манайд ирж хоноод маргааш өглөө нь ямаа самнаж өгөөд 16 цаг 40 минутын багцаанд харина гээд саарал зүсмийн морьтой явсан. Манай эхнэр гэртээ очоод идээрэй гээд борц, кетчуп өвөрт нь хийгээд явуулсан байсан. Би тухайн үед хонинд явж байсан. Намайг хонин дээрээс харьж байхад М манайхаас морьтой явж байсан. Манайд зүгээр хоол унд идээд, эгчтэйгээ хуучлаад байсан. Сэтгэл санааны байдал тогтвортой байсан. Энэ талаар мэдэхгүй байна. Айл байдаггүй болохоор Б ахын манай хоёрынх хоорондоо 7, 8 км зайтай байдаг. М сүүлийн нэг жил Б ахынхтай айл байгаа. Д.М нь манай хадам дүү байгаа юм. Унадаг татдаг өвчтэй бие муутай, эхнэр нь хүүхдүүдээ аваад салаад явсан. М нь уур уцаар ихтэй уурладаг. Цуг байдаг ах дүү нар нь зөрүүдлээд амиа хорлоно гээд байдаг гэж ярьдаг. Надад өөр  ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-49 хуу/,

*Гэрч Д.Бгийн өгсөн: “...Би дээрх хүмүүсийг танина. Д.М нь миний төрсөн дүү. Харин амь хохирогч нь манай бэр буюу манай төрсөн дүү Бгийн эхнэр байсан юм. Би мэдүүлэг өгнө. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 18 цагийн орчим би өөрийн гэрийн ойролцоо малд явж байхад миний гар утас руу М залгаад нөгөө Мөнгөө чинь миний ээжийн хоолойг хэрчээд огтлоод алчихсан байна гэж ярьсан. Түүнийг сонсоод шууд би төрсөн дүү Бгийн гэрт ирсэн. Намайг ирэхэд М өөрийнхөө гэрт зүүн талын орон дээр ээжийнхээ толгойг түшчихсэн уйлчихаад сууж байсан. Тэгээд би амь хохирогчийг амьд байна уу гэж бодоод гүрээний судсанд дээр дарж үзэхэд цохилохгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэрийнхээ зүүн талын орон дээр эгц дээш байршуулсан байдалтай ухаангүй аль хэдийн нас барсан байсан. Зүүн хацар орчим зүссэн шархтай хоолойг хэрчсэн байдалтай их хэмжээний цустай байсан. Фудволк нь зүүн гол хэсэгт урагдсан хэмжээтэй байсан. Яг тэндээс гэж хэлээгүй урд хэвтэж байсан. Очиход цус нөжтэйгээ холилдсон ухаангүй байхаар нь авчирсан гэж надад хэлсэн. Их л ууртай болчихсон. Ах эгч нарыгаа уур нь хүрэхээр зодчих гээд байдаг болсон гэж манай дүү нар надад хэлсэн. Миний нүдэнд тэгж харгис хэрцгий үйлдэл хийж байсан зүйл ажиглагдаагүй. 2021 оны 11 дүгээр сард Д.М амь хохирогч нар хэрэлдсэн юм шиг байна лээ. Түүнээс бол өмнө хохирогч маань Д.Мт бүх талаас нь тусалж дэмждэг байсан. Өс хонзонгийн асуудал байхгүй байх гэж бодож байна. Уг нь М нь амь хохирогчийг ямар шалтгааны улмаас алсан талаар мэдэхгүй байна. 1999 оноос эхлэн унаж татах болсон. Түүнээс хойш хавар, намрын үед их унаж татдаг. Сэтгэцийн өвчин гэхээр юм байхгүй байх. Мэдрэлийн эмч Ууганбаярын хяналтад байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-67 хуу/,

*Гэрч Г.Хын өгсөн: “...Би дээрх хүмүүсийг танина. Нутаг орны таньдаг улсууд байгаа. Түүнээс төрөл сандан, найз нөхдийн холбоо хамааралгүй. Би тухайн өдөр 18 цагийн орчим санагдаж Б гэх айлд ганцаараа очсон. Намайг очиход Бгийн гэр эзгүй хүнгүй байсан. Тэгэхлээр 5 минут орчим хүн ирэх нь рүү гээд хүлээж байгаад явах гээд хөдөлсөн чинь гэрийнхээ хойноос Бгийн хүү М ямаагаа туугаад мотоцикльтой ирсэн. Мтэй уулзаад ноолуур өгөх үү гэхэд за тэгье гээд ээж байна уу гэж надаас асуухад нь байхгүй байна гэсэн ийшээ тийшээ харж байснаа гэнэт мотоциклио асаагаад урд зүг рүү явсан. Хэсэг яваад зогсоод мотоциклиосоо буугаад газар суухаар нь харсан чинь нэг хүн хэвтэж байхаар нь аав ээжийнх нь даралт ихсээд унасан юм байх гэж бодоод яваад очиход Мөнхөө ах балай чинь ээжийг алаад хаячихсан байна гэсээр сууж байхаар нь би за миний хүү тайван байгаарай ах нь Баатраа ахад чинь хэл өгье гээд явсан. Тэнд очоод би ахиж очоод Эрдэнэмандалын сумын төв рүү явсан. Ухаангүй дээшээ харсан байдалтай амь хохирогчийн хоолойг огтолчихсон юм шиг их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Би Мыг ямар ааш араншинтай хүн хүн болох талаар мэдэхгүй. Хүмүүс Мын бие муутай гэж ярьдаг. Би тэр талаар асуугаагүй. Яагаад тэгж хэлснийг мэдэхгүй ямар ч байсан намайг очиход Мөнхөө балай ээжийг алчихлаа гээд уйлаад байсан. Тухайн үед Мөнхөө буюу М байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73 хуу/,

*Гэрч З.Аийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны 19 цагийн үед Д.Б утсаар Бургасны гол руу дуудлага өгье гэсэн би ямар дуудлага юм гэсэн чинь очиж байгаад ярья юмаа бэлдээд байж байгаарай гэсэн. Удалгүй Б нөхөр Тулгатайгаа ирээд бид 3 Бор бургас Худаг гэх газар Б гэх айлд очсон. Бгийн гэрт ороход талийгаачийн хүү М орныхоо урд хөлөө жийгээд уйлаад сууж байсан. Би ороод талийгаачийн дээлийг сөхөөд үзэхэд судас нь цохилохгүй, гар хөл нь хөшсөн байдалтай бие нь хүйтэн амьсгал зогссон байсан болохоор үзлэг хийгээгүй ерөнхий байдлыг нь харсан. Тухайн үед талийгаачийн хүү М Б ахтай ярихдаа ээж хонины хашааны цаана унасан байсан очоод үзэхэд ухаангүй, нүүр, хүзүүнээс нь цус гарсан байсан. Би ээжийг өөрөө тэвэрч ирээд гэртээ оруулсан гэж байсан. Эелдэг харьцаа  сайтай, төлөв даруу зантай хүн байсан. Д.М нь ууртай ширүүн догшин зантай хүн байгаа юм. Д.М 2020 оноос хойш толгой их өвддөг унадаг талаараа групптэй байдаг аймгийн төвд мэдрэлийн эмч Ууганбаярын хяналтад байдаг. Д.М нь унаж татдаг өвчтэй уналтын эсрэг эм байнга уудаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-79 хуу/,

*Гэрч Б.Бийн өгсөн: “...Би дээрх хүмүүсийг танина. Д.М нь миний аав Бгийн төрсөн дүү харин амь хохирогч М.Д нь миний ээж байсан бөгөөд би том хүүхэд нь байсан. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Д.М ах амь хохирогч М.Д нар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй мөн амь хохирогч маань М ахад их тусалдаг байсан. Амь хохирогч маань Д.М ахыг унаж татдаг болохоор янз бүрийн авир гаргахад айдаг байсан. 2022 оны өвөл байх сар, өдрийг хэлж мэдэхгүй байна. Ямар байсан М ах амь хохирогчийг элдэв янз бүрийн үгээр доромжилж ална гэж айлгасан байсан. Тэрнээс хойш амь хохирогчийг гэртээ оруулж ирэхээс айж гэрт нь хоол унд оруулж өгдөг байсан. Түүнээс амь хохирогч маань Д.Мтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй хэрэв хийх юм бол нэг л өдөр алуулах юм байна гэж бодоод огт хэрүүл маргаан хийдэггүй байсан. Сүүлийн 2 жилээс эхлээд буюу 2020 оноос Д.М ахын зан ааш нь их эвдэрсэн. Учир шалтгаан нь унаж татаж унадаг болсон. Мөн зүгээр энгийн үедээ ч гэсэн уурлаж уцаарлаж байдаг. Уурлаж уцаарлахдаа гартаа тааралдсан зүйлээр хүн, амьтныг цохих гээд байдаг. Өөр зүйлийг би тодорхой сайн мэдэхгүй байна. Амь хохирогч маань үр хүүхэд, хань ижилтэйгээ нээлттэй хүнд тусархуу ажилч хичээнгүй хүн байсан. Мөн хүнийг их өрөвддөг хүн байсан юм. Түүнээс элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй хүн байсан. Миний бодлоор Д.М ах манай ээжийг урдаас ална гэсэн төлөвлөгөөтэй байсан байх гэж бодож байна. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Мөн тухайн үед амь хохирогчийг алах үед тухайн айл хотонд ямар нэгэн хүн байхгүй амь хохирогч маань ганцаараа гэртээ байсан. Гэртээ ганцаараа байсныг нь далимдуулж амь хохирогчийг алсан байсан. Миний бодож байгаагаар санаатай алсан байх гэж бодож байна. Учир нь амь хохирогч маань Д.М ахаас айгаад өөдөөс нь үг хэлж чаддаггүй юм. Д.М ах хар багаасаа манай аавын хаяанд буудаг байсан. Харин эхнэрээсээ салахаар нь манай аав Мыг гэрийнхээ хаяанд өөрийнх нь гэртээ нь 2021 оны 05, 06 дугаар сараас эхэлж буулгасан юм. Унаж татдаг өвчтэй байсан. Гэхдээ тухайн унаж татдаг өвчин нь төрлөхийн өвчин биш харин олдмол өвчтэй байсан. Түүнээс сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан...” гэх мэдүүлэг 

*Гэрч Б.Нийн өгсөн: “...Д.М нь миний аав Бгийн төрсөн дүү нь харин амь хохирогч М.Д нь миний ээж байсан бөгөөд би 2 дахь хүүхэд нь байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Д.М ах амь хохирогч М.Д нар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй би 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл аав, ээж дээр байсан. Энэ хугацаанд Д.М ахтай амь хохирогч маань ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Гэхдээ бие биетэйгээ огт мэндэлж дуугарч байгаагүй. М ах манайд тэр болгон орж ирээгүй шаардлагатай үед манайд орж ирээд шууд гараад явдаг байсан. М ах ер нь гайгүй зан араншинтай хүн байсан. 2022 оноос эхэлж зан ааш нь эвдэрч уурлаж уцаарлах болсон. Уурласан үедээ гартаа тааралдсан зүйлийг хүн, амьтан руу шиддэг байсан. Мөн хэд хэдэн удаа амиа хорлох үйлдэл гаргаж байсан. Ер нь бол догшин ширүүн зан араншинтай хүн байгаа юм. Амь хохирогч маань үр хүүхэд, хань ижилтэйгээ нээлттэй хүнд тусархуу ажилч хичээнгүй хүн байсан. Мөн хүнийг их өрөвддөг хүн байсан юм. Түүнээс элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй хүн байсан. Амь хохирогчийг нас барсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 18- ний өдрийн 17 цагийн орчимд амь хохирогчтой гар утсаар ярьсан. Тухайн үед намайг гар утсаар ярихад уурлаж уцаарласан зүйл ажиглагдаагүй гэртээ ганцаараа байна аав чинь Эрдэнэмандал сумын төв явсан. Дүү чинь хониндоо явсан гэж ярьж байсан. Д.М яагаад амь хохирогчийг алах болсон шалтгааныг би хэлж мэдэхгүй байна. Миний ээж уг Д.Мт хар буруу санасан зүйл байхгүй. Д.М ах хар багаасаа манай аавын хаяанд буудаг байсан. Харин эхнэрээсээ салахлаар нь манай аав Мыг гэрийнхээ хаяанд өөрийнх нь гэртээ нь 2021 оны 05, 06 дугаар сараас эхэлж буулгасан юм. Түүнээс хойш айл хот болсон юм. Унаж татдаг өвчтэй байсан. Гэхдээ тухайн унаж татдаг өвчин нь төрлөхийн өвчин би харин олдмол өвчтэй байсан. Түүнээс сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. Д.М ах цэргийн алба бол хааж байгаагүй. Харин Архангай аймгийн ******* сумын Х багийн бага сургуульд 4 дүгээр анги төгсөж байсан...” гэх мэдүүлэг

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 189 дугаартай дүгнэлтэд:      

 1.   Д.Мын биед хэвлийн урд хэсэг газар хутгалагдсан ил шарх гэмтэл тогтоогдлоо      

2.   Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 3 удаагийн үйлдлээр боломжтой. 

3.    Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 

4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 187-189 хуу/,

           * Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даш-Янжингийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд:     1.  Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн цагаан судалтай ханцуйтай цамц, хүрэн өнгийн хагас ханцуйтай цамц, хар хөх өнгийн хөхний даруулгад үүссэн гэмтэл нь зүсэгдэлт байна.     2.  Үүссэн гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна             3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй... гэх дүгнэлт 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны 29 дугаартай дүгнэлтэд 1.     Амь хохирогч М.Дын биед Хүзүүний урд хэсэгт төвөнхийн мөгөөрсний харалдаа баруунаас зүүн тийш чиглэлтэй, гүрээний баруун тараагуур судас хагас хөндлөн хэрчигдсэн, хүзүүний баруун жолоо булчин, төвөнхийн мөгөөрсний доод хэсэг, улаан хоолойн дээд хэсэг, зүүн жолоо булчингийн дээд хэсэг/зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа хүзүүний 7-р дугаар нугалам, сээрний 1-р нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж гэмтээсэн зах ирмэг тэгш зүсэгдсэн шарх. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: Зүүн хөхний толгойн баруун дээд талд зүүн эгэмний дунд шугамаар 3, 4, дүгээр хавирганы завсар цээжний хөндий рүү баруун дээш ташуу нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн урд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Баруун хацар завьж хэсэгт амны хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Дээд доод уруулыг хамарсан зүүн талд зүсэгдсэн шарх. Өвчүүний бүдэрхийн баруун дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх. Баруун талын эгэм ясны дээд хэсэгт 3 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.    Хүзүүний урд хэсэгт төвөнхийн харалдаа баруунаас зүүн тийш чиглэлтэй, гүрээний баруун тараагуур судас хагас хөндлөн хэрчигдсэн, хүзүүний баруун жолоо булчин, төвөнхийн мөгөөрсний доод хэсэг, улаан хоолойн дээд хэсэг, зүүн жолоо булчингийн дээд хэсэг, зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа хүзүүний 7, сээрний 1-р нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж гэмтээсэн зах ирмэг тэгш шарх. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: Зүүн хөхний толгойн баруун дээд талд зүүн эгэмний дунд шугамаар 3, 4, дүгээр хавирганы завсар цээжний хөндий рүү баруун дээш ташуу нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн урд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар амь насад аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар завьж хэсэгт амны хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Дээд доод уруулыг хамарсан зүүн талд зүсэгдсэн шарх. Өвчүүний бүдэрхийн баруун дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх. Баруун талын эгэм ясны дээд хэсэгт 3 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.    Амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтэл. 4.    Амь хохирогч М.Д нь биед Хүзүүний урд хэсэгт төвөнхийн харалдаа баруунаас  зүүн тийш чиглэлтэй, гүрээний баруун тараагуур судас хагас хөндлөн хэрчигдсэн, хүзүүний баруун жолоо булчин, төвөнхийн мөгөөрсний доод хэсэг, улаан хоолойн дээд хэсэг, зүүн жолоо булчингийн дээд хэсэг, зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа хүзүүний 7, сээрний 1-р нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж гэмтээсэн зах ирмэг тэгш шарх. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: Зүүн хөхний толгойн баруун дээд талд зүүн эгэмний дунд шугамаар 3, 4, дүгээр хавирганы завсар цээжний хөндий рүү баруун дээш ташуу нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн урд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. 5.    Амь хохирогч М.Дын цогцост хийсэн шинжилгээгээр төрөлхийн болон  архаг өвчин тогтоогдсонгүй. 6.        Амь хохирогч М.Д нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 7.    Амь хохирогч М.Дын цус нь   бүлгийн харьяалалтай байна... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 157-161 хуу/, 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-11 хуу/, *Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-16 хуу/,  *Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-27 хуу/,

*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 06 дугаартай дүгнэлт: 1.    Шинжлүүлэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн хувьд  ямар нэгэн өвчингүй байсан. Харин мэдрэлийн хувьд шинж тэмдгийн уналт таталт өвчтэй байсан. Мэдрэлийн хувьд ийм өвчтэй байсан боловч тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 2.    Шинжлүүлэгч нь одоо сэтгэл мэдрэлийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс  өмнө өвчингүй байсан. 3.    Шинжлүүлэгч нь сэтгэцийн ямар нэгэн эмгэг одоогоор илрэхгүй байгаа тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. 4.    Шинжлүүлэгч Д.М нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв  тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5.    Шинжлүүлэгч Д.М нь хэрэг хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт /1-р хх- ийн 208-210 хуу/, *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 146 дугаар тал/,  *Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 140 хуу/, *Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуулбар /1-р хх-ийн 145 хуу/,  *Хэргийн материал танилцуулсан /1-р хх-ийн 235-236 хуу/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь амь хохирогч М.Дын баруун талын эгэм тус газар нь 3 удаа хутгалсан, цээжний хөндий рүү 1 удаа хутгалсан, мөн зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа 7 дугаар нугалам, сээрний 1 дүгээр нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж онц харгис хэрцгийгээр алсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  Шүүгдэгч Д.М нь ямар нэгэн шалтгаангүйгээр амь хохирогч М.Дын баруун талын эгэм тус газар нь 3 удаа хутгалсан, цээжний хөндий рүү 1 удаа хутгалсан, мөн зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа 7 дугаар нугалам, сээрний 1 дүгээр нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж онц харгис хэрцгийгээр алсан амь насанд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн: “...миний төрсөн хүү М миний гар утас руу залгаад М ах ээж Дын хоолойг хэрчээд алчихсан байна гээд уйлаад яриад байсан... Түүнийг сонсоод шууд би өөрийн гэрт 19 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд амь хохирогчийг өөрийнх нь гэр лүү оруулж зүүн талын орон дээр байрлуулж дээрээс нь дээлээр хучсан байсан. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Хүү Мгийн хамт хоёулхнаа үлдсэн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-60 хуу/, гэрч Б.Мгийн: “...Тэгэхээр нь би хоёр гэртээ орж үзэхэд мөн л байхгүй байхаар нь хонины хашаанд очиж үзэхэд байхгүй байсан. Би тухайн  хашаанаас холгүй газарт дээшээ тарсан байрлалтай хэвтэж байхаар нь би мотоцикльтойгоо давхиад очиход нүүр, хүзүүнээс нь цус гарсан, хүзүү нь урд хэсгээрээ маш урт, гүн зүсэгдсэн, цус алдсан байдалтай ямар ч ухаангүй нас барсан байсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-37 хуу/, гэрч Д.Эгийн “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны 18 цагийн үед байх манай хотод байдаг эгч Бүжинлхам над руу утсаар яриад М бэрийг алчихаж гэж гээд бид хоёр бачуураад өөр юм ярьж чадаагүй. Өөр надаа энэ хэргийн талаар мэдэх юм байхгүй байна. М унадаг өвчтэй, уур уцаар ихтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 хуу/, гэрч Ч.Т: “...Б ахын хүү М намайг малд яваад ирсэн чинь ээж гэрт байхгүй би хайгаад явсан чинь хонины хашааны баруун урд хэвтэж байсан. Би очоод үзтэл ээжийн хоолойноос цус гарсан ухаангүй байсан. Тэгээд би ээжийг гэрт оруулсан. Намайг ямаанд явж байхад М ах ирээд гэртээ орж харагдаж байсан. Намайг ямаанаас ирэхэд М ах байхгүй, ээж хонины хашаанаас урд хоолойноос нь цус гарсан хэвтэж байсан гэж ярьж байсан. Урд өдөр нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М манайд ирж хоноод маргааш өглөө нь ямаа самнаж өгөөд 16 цаг 40 минутын багцаанд харина гээд саарал зүсмийн морьтой явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-49 хуу/, гэрч Д.Бгийн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны 18 цагийн орчим би өөрийн гэрийн ойролцоо малд явж байхад миний гар утас руу М залгаад нөгөө Мөнгөө чинь миний ээжийн хоолойг хэрчээд огтлоод алчихсан байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-67 хуу/, гэрч Г.Хын: “...Намайг очиход Бгийн гэр эзгүй хүнгүй байсан. Тэгэхээр 5 минут орчим хүн ирэх нь үү гээд хүлээж байгаад явах гээд хөдөлсөн чинь гэрийнхээ хойноос Бгийн хүү М ямаагаа туугаад мотоцикльтой ирсэн. Мтэй уулзаад ноолуур өгөх үү гэхэд за тэгье гээд ээж байна уу гэж надаас асуухад нь байхгүй байна гэсэн ийшээ тийшээ харж байснаа гэнэт мотоциклио асаагаад урд зүг рүү явсан. Хэсэг яваад зогсоод мотоциклиосоо буугаад газар суухаар нь харсан чинь нэг хүн хэвтэж байхаар нь аав ээжийнх нь даралт ихсээд унасан юм байх гэж бодоод яваад очиход Мөнхөө ах балай чинь ээжийг алаад хаячихсан байна гэсээр сууж байхаар нь би за миний хүү тайван байгаарай ах нь Баатраа ахад чинь хэл өгье гээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73 хуу/, гэрч З.Аийн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны 19 цагийн үед Д.Б утсаар Бургасны гол руу дуудлага өгье гэсэн би ямар дуудлага юм гэсэн чинь очиж байгаад ярья юмаа бэлдээд байж байгаарай гэсэн. Удалгүй Б нөхөр Тулгатайгаа ирээд бид 3 Бор бургас Худаг гэх газар Б гэх айлд очсон. Бгийн гэрт ороход талийгаачийн хүү М орныхоо урд хөлөө жийгээд уйлаад сууж байсан. Би ороод талийгаачийн дээлийг сөхөөд үзэхэд судас нь цохилохгүй, гар хөл нь хөшсөн байдалтай бие нь хүйтэн амьсгал зогссон байсан болохоор үзлэг хийгээгүй ерөнхий байдлыг нь харсан. Тухайн үед талийгаачийн хүү М Б ахтай ярихдаа ээж хонины хашааны цаана унасан байсан очоод үзэхэд ухаангүй, нүүр, хүзүүнээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-79 хуу/, гэрч Б.Бийн: “...Сүүлийн 2 жилээс эхлээд буюу 2020 оноос Д.М ахын зан ааш нь их эвдэрсэн. Учир шалтгаан нь унаж татаж унадаг болсон. Мөн зүгээр энгийн үедээ ч гэсэн уурлаж уцаарлаж байдаг. Уурлаж уцаарлахдаа гартаа тааралдсан зүйлээр хүн, амьтныг цохих гээд байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128 хуу/, гэрч Б.Нийн: “...2022 оноос эхэлж зан ааш нь эвдэрч уурлаж уцаарлах болсон. Уурласан үедээ гартаа тааралдсан зүйлийг хүн, амьтан руу шиддэг байсан. Мөн хэд хэдэн удаа амиа хорлох үйлдэл гаргаж байсан. Ер нь бол догшин ширүүн зан араншинтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-133 хуу/,Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Мын үйлдэл нь ямар нэгэн шалтгаангүйгээр амь хохирогч М.Дын баруун талын эгэм тус газар нь 3 удаа хутгалсан, цээжний хөндий рүү 1 удаа хутгалсан, мөн зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа 7 дугаар нугалам, сээрний 1 дүгээр нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна. 

             Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. 

    Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Д.М нь ямар нэгэн шалтгаангүйгээр амь хохирогчийг олон удаа хутгалсны улмаас хохирогч цочмог цус алдаж нас барсан хохирогчийг зориуд зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  Мөн шүүгдэгч Д.Мын үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэг гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

               Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас шүүгдэгч Д.Мыг онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Д.Мыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.М************ нь “шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.     Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна. 

Шүүгдэгч Д.Мын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн оршуулгатай холбоотой гаргасан зардалд 6.617.987 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримтад үндэслэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсон болно. Үүнд: 246.000 төг, 14.335 төг, 30500төг, 281.907төг, 26.450 төг, 54.140 төг, 1.69.545төг, 629.300 төг нийтдээ 2.452.177 төгрөгийн баримт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Маас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, М.Д нарт олгож, харин тэдгээрийн нэхэмжлэлээс 4.165.810 төгрөгийн нэхэмжлэлийн талаар ямар нэгэн нотлох баримтгүй тул  хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж мөн зүйлийн 3дахь хэсэгт”... гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ. 

    Шүүгдэгч Д.М нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 06 дугаартай дүгнэлтээр “...шинжүүлэгч Д.М нь хэрэг хариуцах чадвартай байна... гэж дүгнэсэн тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  /1-р хх-ийн 208-210 хуу/, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт 20 /хорь/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч Д.Мын 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                          ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч М овогт Дын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5.     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас  2.452.177 /хоёр сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн ******* сумын Х багийн Худгийн ам гэх газарт оршин суух М овогт Дын Б /РД:*************/, Архангай аймгийн ******* сумын А багийн Д зоо гэх газар оршин суух ******* овогт М********** Д /РД:*********/ нарт олгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, М.Д нарын нэхэмжлэлээс 4.165.810 /дөрвөн сая нэг зуун жаран таван мянга найман зуун арав/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.     Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8.     Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР

                                              ШҮҮГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.66
    2023/02/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах