Таксины жолоочыг 5 удаа хутгалж, машиныхаа тээшинд хийн Орхон аймаг руу авч явжээ


Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээлэлд тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлэн, тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З” гэгчтэй таксины төлбөрөөс маргалдан, түүний биед халдан зодож, хоолой хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, хэвлий болон гарын хэсэгт нийт 4 удаа хутгалан гарыг нь хүлж, түүнийг тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явсан байна.

Улмаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг тээврийн хэрэгслийн багажнаас гарган суудалд суулган түүнийг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “...найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Хохирогч одоогоор эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байна.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.44
    2023/02/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.108
    2023/02/02

    Ene tur zasag ni taxynii vilchilgeeg neg tiish ni shiideh heregtei.durtai bolgon ni durtai vnee heleed durtai bolgon ni taxynd yawahaar ingediin.taxynii muu luiwarchid hvnees bnga ilvv mungu awna nvgel ni nvdeeree garch bgan,24 nastai bj ajil hiigeech,ireedvid vr hoichdoo zaluu nasandaa shan taxynd yawj hvn shulsan gej helehiimuu usan tenegvvdee ajil hiij zuw hudulmurlu

    Хариулах
  • 103.10.21.225
    2023/02/02

    19tei teneg batsaan l bna

    Хариулах
  • 202.126.89.221
    2023/02/02

    Batsaanuud edr

    Хариулах
  • 202.126.90.52
    2023/02/02

    Ovoo medrel batsaan be

    Хариулах
  • 192.82.72.177
    2023/02/02

    Өвчтэй бацаанууд ямар их болсон юм бэ.Тайван таксинд явж болохоо байсан нийгэм үү?

    Хариулах
  • 66.181.161.178
    2023/02/02

    Арчаагүй гарууд л хутга гаргадаг шүү

    Хариулах
  • 192.82.82.106
    2023/02/02

    Алчаагүйн их юм болж...

    Хариулах
  • 192.82.75.193
    2023/02/02

    Хажууд минь хутгатай хүн явааг би таашгүй болждээ. Ямар харгис нийгэм бэ...

    Хариулах
  • 202.126.89.187
    2023/02/02

    Харин эмнэлэгт хүргэж дээ

    Хариулах