Тэжээл хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдүүд 1 жилийн хорих ял оноожээ


Б болон Э нар бүлэглэж бусдын эзэмшлийн тариан талбайгаас 12 ширхэг ногоон тэжээлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулжээ.

Анхан шатны шүүхээс тэднийг бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Улмаар тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э-ийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Гэвч шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу учир Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуульд  гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч  нар  бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуйг бичсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Г.Болормаа



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.144
    2023/02/04

    Их наяд тэрбумын хулгайч нарын өмнө бол наад шүүхийнхэн чинь өөрсдөө гөлөг болноо.Хамгийн амьдрал муутай ядарсан хүнийг бол ингэж хохирооно.12 ш прес авсаны төлөө 1 жил хорьж машиныг нь улсын орлого болгож байгаа шүүгч бол хүн биш кодлочихсон хиймэл робот бишүү.

    Хариулах
  • 213.87.132.172
    2023/02/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.177.247
    2023/02/03

    ARAI CH DEE SHUUHIIN HULGAICHUUDIIG BUGDIIG N HALJ ARGA HEMJEE AVAACHEE HEDEN ZUUN TERBUMIIG SHAASAN HULGAICHUUDAD UGDUG YALAA ENE HUMUUST UGSUN BAINA

    Хариулах
  • 192.82.84.233
    2023/02/03

    БОЛИОЧ ЭЭ ХАЯН ХЯРВАА ГОКЫН ГАНБААТАР ГАНЗОРИГ НАРЫГ ЯАХ ВЭ

    Хариулах
  • 64.119.24.91
    2023/02/03

    Их нядаар хулгайлсан нөхдүүдийн Хэнтий аймгийн сум дундын шүүгчдээр шүүлгэмээр юм биш үү харяалалинь болохгүй гэвэл Тэднийг шүүх шүгчдийг хэнтийн шүүхрүү явуулж туршлага судлуулах хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.117.241
    2023/02/03

    48 мянган төгрөгийн өвс хулгайлсан гээд бодохоор ямархан амьдралтай хүн болох нь ойлгомжтой.Шүүхийн эр бяраа гаргах объект мөн байна.

    Хариулах